Япон охин Н.Осака шинэ дасгалжуулагчтай гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Япон охин Н.Осака шинэ дасгалжуулагчтай гэрээ байгуулав

Япон охин Н.Осака шинэ дасгалжуулагчтай гэрээ байгуулав

Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд Ази тивээс төрөн гарсан цөөхөн шилдэг тоглогчийн нэг бол Их Дуулга тэмцээний хошой цомын эзэн Японы 22 настай Наоми Осака юм. Японд төрж, АНУ-д өссөн Н.Осака 20 настайдаа 2018 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж дараа жил нь оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж Ази тивээс дараагийн шинэ теннисчин төрөн гарч байгааг зарласан.

Гэвч Их Дуулга тэмцээний хошой цомын эзэн “од”-ын өвчин тусаж, хэт биеэ тоосноор түүний амжилт саарсан. Оны эхэнд Австралийн Их Дуулгад түрүүлсэн бол есдүгээр сар хүртэл ямар нэгэн цом хүртэж чадаагүй. Есдүгээр сард хоёр тэмцээний цомыг хүртсэн. Түүний хувьд дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлж аавынхаа удирдлага дор бэлтгэл хийж байсан. Тэгвэл Бельгийн дасгалжуулагч В.Фиссеттетэй гэрээ байгуулжээ. Бельги дасгалжуулагч В.Фиссетте бол К.Клистерс, С.Халеп, А.Кербер, В.Азаренко, П.Квитова нарын олон шилдэг теннисчдийг амжилтанд хүргэж байсан шилдэг мэргэжилтэн юм. Ямартаа ч он гараад эхлэх Австралийн Их Дуулга тэмцээнд цомоо хамгаалан өрсөлдөх Япон охин шинэ, шилдэг дасгалжуулагчтай гэрээ байгууллаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж