МАН Засаг барихдаа есөн төрлийн Татвар нэмжээ | News.MN

МАН Засаг барихдаа есөн төрлийн Татвар нэмжээ

МАН Засаг барихдаа есөн төрлийн Татвар нэмжээ

МАН Засаг барихдаа есөн төрлийн Татвар нэмжээ

УИХ-ын 2016 оны сонгуулиар татвар нэмэхгүй гэх амлалт өгч байсан МАН Засгийн эрх авангуутаа хэлснээсээ буцаж, энэ хугацаанд есөн төрлийн татвар нэмжээ.

Бизнес эрхлэгчид болон ард түмний хэтэвчийг сэгсэрч байгаа татварын нэмэгдлийг эргэн сануулъя.

ГАЗРЫН ТӨЛБӨР НЭМЭВ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн газрын төлбөрийн үнэлгээг шинэчлэн тогтоосон юм. 1997 онд тогтоосон төлбөрийн хэмжээ нийслэлийн хэмжээнд газар ашиглалтын зориулалтаас хамаарахгүй 1 га газар нь 440 сая төгрөг байсан бол үнэлгээг шинэчлэхдээ зорилгоос нь хамаарч, 17 янзаар тогтоожээ. Ингэснээр Улаанбаатар хотын худалдаа, бүх төрлийн үйлчилгээний нэг га газрын үнэлгээ 190 сая төгрөгөөс нэг тэрбум 280 сая төгрөг хүртэл хэлбэлзэж, нэмэгдсэн байна.

Харин хөдөө аж ахуйгаас бусад бүх төрлийн үйлдвэрлэлийн зориулалттай нэг га газар 76 саяас нэг тэрбум 480 сая төгрөг хүртэл үнэлгээтэй болжээ.

ГАЗРАА ЗАРВАЛ 30 ХУВИЙН ТАТВАР ТӨЛДӨГ БОЛОВ

УИХ-аас 2017 онд Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнд хувь хүн, хуулийн этгээдүүд эзэмшиж, ашиглаж байгаа газар, тодорхой эрхээ  бусдад төлбөртэй болон төлбөргүй шилжүүлсэн ч татвар ногдуулахаар заасан юм. Сангийн сайдын журамд зааснаар газраа эзэмших, ашиглах эрхийг өөр хүнд төлбөртэй буюу төлбөргүйгээр шилжүүлсэн ч 30 хувийн татвар ногдуулдаг болжээ.

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮД ТАТВАР НОГДУУЛДАГ БОЛОВ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлсэн юм. Эрх баригчид энэ шийдвэрийг Засгийн газрын Олон улсын валютын сан/ОУВС/-тай тохирсон “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж тайлбарладаг.

Хадгаламжийн хүүд татвар ногдуулдаг болсноор Хувь хүний орлогын албан татварыг 2018 онд 43 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭВ

Засгийн газрын ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлээд байгаа. Гурван үе шаттай нэмэхээр болсон дээрх төлөвлөгөөний дүнд 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Ажил олгогч болон даатгуулагчаас төлдөг НДШ 26 хувьд хүрэхээр болсон.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн хууль болон дагалдах хуулиудад хэсэгчлэн хориг тавьж, УИХ хүлээн авснаар НДШ 24 хувьд тогтоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид НДШ-ийг 4 хувиар нэмээд буй юм. Тэд НДШ-ийг 26 хувьд хүргэн нэмснээр 2018-2021 оны хооронд сангийн орлого 117,1-293,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байв.

Харин хоригтой тулснаар 2020 онд төвлөрөх байсан 100 гаруй тэрбум төгрөгийг өөр эх үүсвэрээс нөхөх шаардлагатай болсон. Гэхдээ одоогоор хаанаас нөхөх вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна.

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭВ

ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд нэмсэн гурав дахь татвар нь суудлын автомашинд хаяглагдсан юм.

Энэ шийдвэр 2017 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжсэн.

Автомашины татвар нэмэхээс өмнөх болон дараах үнийг харьцуулан хүргэж байна

ЛИЦЕНЗ БОРЛУУЛБАЛ 30 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛЖ БАЙНА

Ашигт малтмалын лицензийг гуравдагч этгээдэд худалдаалбал  30 хувийн татвар ногдуулахаар болсон. Энэ нь лиценз өөр хоорондоо наймаалцдаг байдлыг зогсоох төдийгүй улсад татвар орж ирэх бололцоог олгоно гэж үзсэн нь өнгөрсөн хугацаанд зохицуулалт сул байсан асуудлыг чангаруулж чадсан нь сайшаалтай байв.

Гэхдээ уул уурхайн салбарынхан Засгийн газрын энэ шийдвэр хөрөнгө оруулагчдыг үргээх нэг шалтгаан болсон гэж тайлбарладаг.

АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭВ

Архи, тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ.

ИМПОРТЫН ТАМХИНД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭВ

Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлжээ. Жилд импортын тамхины гаалийн болон НӨАТ-ын орлого 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

АМНАТ-ИЙГ НЭМЭВ

УИХ-аас 2019 оны гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн юм. Энэ шийдвэр 2019 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжсэн.

Ингэснээр алтанд ногдуулах татвар 5 хувь болж, өмнөхөөсөө 2.5 хувиар нэмэгдсэн. Эл нэмэгдэл төв банканд тушаагдах алтны хэмжээг бууруулсан ч гэж үзэх нь бий. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэнээс болж, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж яваа үндэсний үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж, шат бүртээ татвар төлөх болсон нь эцэстээ 10.5 хувийн татвар төлөхөд хүрч, Хятадын хөрөнгө оруулагчдад ашигтай шийдвэр боллоо гэх шүүмжлэл дагуулсан. Эцэстээ энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж, гомдлыг Цэц хүлээн авсан ч 2020 оны төсөв тасрах нөхцөл бүрдсэн гэж үзэн, Засгийн газар хуулийн төсөл санаачилснаар давхар татвар ногдуулахаас сэргийлж, нэмэгдлийг зохицуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лорд 2019-12-17 122.201.24.161

МАН гэж пизданы улс төрийн хүчин сөнөөсэй!Ер нь МАН-ын үед ямар ч ажил урагш явагдадгүй ш дээ.МАН-ыг дэмжидэг хүмүүс бүгд яс юман дээрээ хүн чанаргүй бэртэгчин хогийн лалрууд байдаг юм.

Avatar

Зочин 2019-12-17 202.179.27.244

АРХИ ТАМХИНЫ ТАТВАРАА НЭМ

Avatar

Nom 2019-12-17 66.181.177.228

Гадаад дууны монгол орчуулга I,II гээд 2 ном, тус бүр 100, 100 дуутай ном байгаа. I-р ном 20.000 төгрөг. II-р ном 14.000 төгрөгний үнэтэй зарж байгаа. Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт зарж байгаа.

Avatar

Зочин 2019-12-17 202.9.40.158

Татваргүйгээр улс орон оршдог юм уу? Хий улс төржиж, олон нийтийг буруу зүйлд турхирч байдгаа боливол яасын. Татвар ахиу байж л төр тулгамдсан асуудлуудыг, хуримтлагдсан зовлонг гэтлэнэ шүү дээ. татвар нэмж ч болно. Ганцхан зарцуулалтанд нь хяналт тавих нь чухал шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-17 192.82.69.92

1 ч төгрөгний татвар нэмэхгүй гэж сонгуульд гарч ирсэн луйварчид..хариуцлагаа хүлээгээрэй..

Avatar

Зочин 2019-12-17 43.228.131.110

МАНгарууд цаашдаа сонгуулын амлалтаа бодож өгч бай. Чадахгүй юм байж үхсэнээ хийж татвар нэмэхгүй ард түмнээ жаргаагаад өгнө гэж худлаа улин хуцсан юм 2012 онд.

Avatar

Иргэн 2019-12-17 192.82.70.91

Төр байхад татвар оршино.

Avatar

Иргэн 2019-12-17 202.126.89.252

л******д !!! 2020 онд гудамжинд чинь гарганаа

Avatar

Өвөө 2019-12-17 203.91.115.51

МАН ахмадын тэтгэвэрийг 600 мянга болгоно гэсэн

Avatar

Увс аймгийн ИТХ-ын 3 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар өнгөрчээ. 2019-12-17 109.70.100.20

Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээр осолдсон байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир нь мөн тухайн өдөр Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Эдгээр хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Avatar

Зочин 2019-12-17 124.158.95.187

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛЛАА ,ГЭЭД АРД ИРГЭДЭЭ ЗАНАЛХИЙЛСЭН БАЙРТАЙ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ. ЭНЭ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ. ЗАРИМ АЛБАН ТУШААЛТАН НЬ ЭНЭ УДААД ЭС БҮТСЭН Ч ӨӨР АРГААР ГЭХ ШИГ

Avatar

Иргэн 2019-12-17 192.82.78.249

Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынханы ганц хийж чаддаг ажил нь юм. 2020 онд сонгоггчид чангахан шанаадахгүй бол эд үнэхээр даварч байна.

Avatar

Зочин 2019-12-17 122.201.21.140

Аль ч засаг татвар нэмнэ, бий болгоно. Ганцхан үүнийг улс төр болгож сонгуулийн шоунд бүү ашигла.

Avatar

би 2019-12-17 202.21.96.76

Нийгмийн даатгалын татварыг нэмэхгүй, орлогын албан татварыг шаталж авсан бол орлого өндөртэй хүмүүс татвар илүү төлж, бусадынх нь татвар нэмэгдэхгүй байх байлаа. Өндөр цалинтай хүмүүс эсэргүүцсэн тул ажил хийдэг бүх хүнээс НДШ нэрээр авах орлогоо нэмэгдүүлсэн. Татвар авч болно, гэхдээ учиртай авах хэрэгтэй. Үүнийг сонгуулийн өмнө ярьж, сонгуулиар хариуцлага тооцох ёстой. Юу амлаж сонгогдоод юу хийчихэв гэдгийг улс төрчдөөс асуух нь хариуцлагын чухал хөшүүрэг, ардчиллын гол боломж.

Avatar

Зочин 2019-12-17 192.82.72.203

Hun ehees torohdoo erh tegsh torood tom bolood erh tegsh baih esgui boldog tatvar bas iim baih estoi

Avatar

Songogch 2019-12-17 202.9.46.254

Ireh songuulid hvrelsvhiig bvh mapitai nitvriin erhees bvren holduulya shudarga bolj jvjiglehed ni bvv itgejvjig boloogvi vrgeljlene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж