Туркууд 1700 тонн жинтэй сүмээ тэргээр нүүлгэв | News.MN

Туркууд 1700 тонн жинтэй сүмээ тэргээр нүүлгэв

Туркууд 1700 тонн жинтэй сүмээ тэргээр нүүлгэв

Туркууд 1700 тонн жинтэй сүмээ тэргээр нүүлгэв

Үерийн аюулд өртөх эрсдэлтэй эртний хот Хасанкэйфт оршиж байсан, 602 настай түүхийн дурсгалт Эр-Ризк сүмийг "Хасанкэйф" соёлын цэцэрлэгт хүрээлэн рүү дөрвөн км газарт нүүлгэлээ.

Сүм нийт 1700 тонн жинтэй ба түүнийг өөрөө явагч дугуйт тэргээр нүүлгэсэн байна. Сүм 1409 онд Аююубидсийн захирагч Эбү’л Мефахир Сүлиманы захиалгаар баригджээ. Сүмээс гадна Хасанкэйф хотын бусад түүхийн дурсгалт барилгуудыг дээрх аргаар нүүлгэсэн байна. Тухайлбал, Артуклу Хамам, Султан Сулиман Кос сүм, Имам Абдулла Завияа, Зейнил Абадин Маусолеүм, Эююүби сүм гэх зургаан барилга болон хөшөөдийг цэцэрлэгт хүрээлэнд шинээр амжилттай байршуулжээ.

Эдгээрээс хамгийн том нь буюу дээр дурдсан Эр-Ризк сүмийг хэсэг хэсгээр нь салган долоон цагийн турш зөөжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-17 122.201.21.160

үерийн аюул биш ээ усан сангийн барилгын ажил эхлэхтэй холбогдуулж зөөж бна

Avatar

Зочин 2019-12-17 103.26.194.77

oilgosongyi ene duguinuud ni haanaas yamar udirdlagaar ergeed baina.

Avatar

a 2019-12-17 64.119.27.6

Bitgii ingej albaar tur zasgaa icheeh um tavij baildaaa news.mn ! Esvel ichdegguin bolov uu ? hahaha

Avatar

Unet uw 2019-12-17 66.181.161.80

Tuuhen unet uw gj enedee hemjeelshgui unetei gj bgaamdaa malnuudaa..

Avatar

Зочин 2019-12-17 107.77.173.9

Хэдэн хүн дарж а л а х-аас нь өмнө бушуухан нураачихгүй дээ…

Avatar

Зочин 2019-12-17 202.179.27.69

моголд болд их буугаар буудаад асуудал шийдээ

Avatar

зочин 2019-12-17 182.160.37.52

ЭНЭ НУРЖ УНАХ ШАХСАН СҮМИЙГ ХҮН ДАРУУЛЖ АЛАХААС НЬ ӨМНӨ НУРААХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ

Avatar

Зочин 2019-12-17 66.181.181.45

Манайд бол шууд л нураана шд ккк хөгжил үндэсний үзэл гэж ийм сайхан юм аа

Avatar

onom 2019-12-17 202.70.34.30

Ингэж ажил удах гэж, хэдэн туйпуй. манайх шиг нураачихгүй. Амархан ш дээ. Шийдвэр гаргаал, дараа нь Захиргааны хэргийн шүүхэд заргалдаал, шүүхийн шийдвэр гаргуулаал. хариуцлага ч байхгүй. Аймаар ашигтай. Төсөвт мөнгө суулгаал, буулгаж 400 саяыг хусаал, дараа нь барих гэж байна гэж зураг төсөв гээл мөнгө хусна. Бүр сүүлд нь дахиад Захиргааны хэргийн шүүхэд өгөөл, хувийн газар байжээ гэдгийг нь тогтоогоол, музейгээ өөр газар барихаар боллоо. Шүүхийн шийдвэртэй гээл болоо.

Avatar

kkk 2019-12-17 202.131.225.197

Gazriin luivar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж