Карло Анчелотти Англид эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Карло Анчелотти Англид эргэн ирлээ

Карло Анчелотти Англид эргэн ирлээ

Итали мэргэжилтэн Карло Анчелотти Эвэртон клубыг удирдахаар Англид эргэн ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 60 настай Анчелотти өнгөрсөн долоо хоногт Италийн Наполи клубээс халагдсан бол Эвэртон клуб мөн адил өөрсдийн ахлах дасгалжуулагч асан Марко Силваг ажлаас нь халсан билээ. Ийнхүү Мерсасайдын цэнхэрүүд шинэ ахлах дасгалжуулагчаа удахгүй олон нийтэд зарлах нь. Өмнө нь Анчелотти 2009-2011 оны хооронд Челси клубыг удирдаж Английн Примьер лигийн аварга, FA цомд болон Community shield-д тус тус түрүүлж байсан Английн хөлбөмбөгийг мэдэх нэгэн юм.

Мөн Арсенал клуб өөрсдийн шинэ ахлах дасгалжуулагчаар клубынхээ амьд домог Микел Артетаг томилж магадгүй талаар мэдээлэл гарчээ. Артета одоогоор Манчестер Сити клубт Пеп Гвардиалогийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна.

Харин Нидерландад PSV Ейндховэн клуб ахлах дасгалжуулагч Марко Ван Боммелийг халлаа. Марко Ван Боммел ажлаа аваад 18 сар л болж байсан билээ. Одоогоор PSV Ейндховен лигтээ дөрөвдүгээр байрт лигийг тэргүүлэгч Аяакс клубээс 10 оноо дутуу байна.

Эх сурвалж: www.skysports.com

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж