Ньюс хөтөч: Хотын дарга С.Амарсайхан Элчин сайдуудтай уулзана

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хотын дарга С.Амарсайхан Элчин сайдуудтай уулзана

Ньюс хөтөч: Хотын дарга С.Амарсайхан Элчин сайдуудтай уулзана

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Монгол Улсаас Гадаад улс оронд суугаа Элчин сайд нартай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уулзана.

09:30 цагт Улсын ерөнхий прокурорын гадаа Иргэний нийгмийн байгууллагууд, хөдөлгөөнийхөн Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй уулзаж, шаардлага гардуулан, УЕП-оос хариу авна.

11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд хүчингүй тамгатай, эрх зүйн чадамжгүй БЗД-ийн ИТХ дөрөв дэх жилдээ төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тухай баримт дэлгэж ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар мэдээлэл хийнэ.

Байнгын хороод

10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банкны Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14.00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.

15.00 цагт УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж