Бидон Д.Ганбат бэлэн мөнгө тарааж явна

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Бидон Д.Ганбат бэлэн мөнгө тарааж явна

Бидон Д.Ганбат бэлэн мөнгө тарааж явна

Тойргийнхондоо орос ах нарын үйлдвэрлэсэн 40-ын бидон тарааснаар “Бидон Ганбаа” тодотгол зүүсэн УИХ-ын гишүүн асан Д.Ганбат оюутнуудад бэлэн мөнгө тарааж, бийлэгжүү загнаж яваа сурагтай.

Саяхан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын оюутнуудад сургалтын төлбөрийнх нь дэмжлэг болгож, тэтгэлэг олгосон бол үүнээс өмнө  Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумын оюутнуудад мөн дэмжлэг үзүүлсэн юм байна. Дэмжлэгийг нь хүртсэн оюутны тоо 500-д хүрчээ.

Оюутнуудад дэмжлэг үзүүлж байгаа шалтгаанаа экс гишүүн “Ардчиллыг болон намайг дэмждэг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8-р багийн ард түмэнд баярлалаа.
Шаргалжуут 8-р багийн бүх оюутнуудад сургалтын тэтгэлэг гардууллаа. Цаашид жил бүр Шаргалжуут 8-р багийн оюутнуудаа дэмжиж ажиллах болно. Хамгийн сайн дэмжлэг хөрөнгө оруулалт бол залуу хүнд, оюутанд боловсролд оруулсан хөрөнгө оруулалт юм. Оюутан залуучууд та бүхэнд өөрийгөө болон улс орон, аймаг нутаг, сум багаа хөгжүүлэхэд амжилт хүсье. 2012-2016 онуудад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон миний бие бүх цалингаараа жил бүр 100 оюутанд сургалтын тэтгэлэг өгдөг байсан. Энэ сайхан ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсрол, оюутан залуучуудад оруулсан хөрөнгө оруулалт бөгөөд тухайн хүндээ болон улс орон, орон нутагтаа хэдэн арав дахин нугарч өгөөжөө өгдөг. 2019 онд нийтдээ Хонгор нутгийнхаа Баянхонгор сумын 1, 4, 8, 10 дугаар баг, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумын 500-д оюутнуудад хувиасаа ямар нэгэн болзол шаардлагагүйгээр дэмжлэг тэтгэлэг олгож байна. Энэ нь уул усаа хөндсөн уул уурхай, ЖДҮ, казино, тендер, концесс, 60 тэрбумын албан тушаал худалдсан авлигачдаас бус харин ихэнх нь Хонгор нутгийн маань залуучууд ажилладаг, миний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж татвараа төлөөд цалингаа олгосны дараа надад ногдох ашгаас өгдөг болно. Цаашид жил бүр Хонгор нутгийнхаа 1000 оюутан залуучуудад тэтгэлэг дэмжлэг өгөхөөр зорьж байна. Оюутан залуучууд маань ямар нэгэн цуглаан, арга хэмжээнд оролцох, коммент бичих, лайк дарах болон хэн нэгнийг магтах өөрийн суралцах үнэтэй цагаа үрэн бусдын шахалт шаардлагаар хичээл сургуулиасаа хөндийрөх хэрэггүй юм. Оюутнууд маань сайн суралцаж, төгсөөд амжилттай байж ихийг бүтээж ирээдүйд Хонгор нутгийнхаа дараагийнхаа оюутнуудыг дэмжиж байхыг хүсэж байна. Хонгор нутгийнхаа аж ахуй нэгж, хүн бүрийг шударгаар хуулийн дагуу олсон ашиг орлогоосоо нутгийнхаа ирээдүй болсон оюутан залуучууд боловсролд хөрөнгө оруулалт хийж бодитоор дэмжихийг уриалж байна” хэмээжээ.

Эрх баригч намынхан УИХ-ын сонгуулийн тухай хуультай "ноцолдож", тогтолцоо нь ямар байх талаар эргэж хурган тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй будилах зуур сөрөг хүчнийхэн харин хууль хэрэгжихээс урьтаад ажиллаад эхэлсэн нь энэ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж