2019 онд хамгийн их орлого олсон одод

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

2019 онд хамгийн их орлого олсон одод

2019 онд хамгийн их орлого олсон одод

“News” агентлаг энэ долоо хоногийн “Дэлхийн эдийн засаг” буландаа улиран одож буй 2019 онд хамгийн их ашиг орлого олсон уран бүтээлчдийн тухай мэдээллийг хүргэж байна.


Арваад жилийн өмнө л гэхэд Тэйлор Свифт, Канье Уэст нарыг MTВ мюзик авардс дээр таних хүн тун цөөхөн байсансан. Цаг хугацаа ч харвасан сум шиг нисэн өнгөрчээ. Өдгөө энэ хоёр дуучин маань хэн нь хамгийн алдартай, орлоготой вэ гэдгээрээ өрсөлдөж байна. Гэхдээ энэ удаад Свифт ялж, энэ оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлчээр тодорлоо.

Супер од Свифт энэ онд 185 сая ам.долларын ашиг олсон гэнэ. Аялан тоглолт, шинэ цомгийнхоо ачаар дээрх амжилтад хүрчээ. Тэрбээр сүүлийн таван жилд хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн өндөр орлого олсон уран бүтээлчээр тодорсон нь энэ аж.

Канье Уэст түүнд хол хаягдсангүй. Энэ жилийн орлого нь 150 сая ам.доллар. Харин гуравдугаар байранд Английн дуучин, ая зохиогч Эд Ширан 110 сая ам.долларын орлогоороо бичигдсэн бол шинэхэн уран бүтээлчтэй Калифорны хөгшин хамтлаг Ийглэс 100 сая ам.долларын орлогоороо дөрөвт бичигджээ. Тавдугаарт Элтон Жон 84 сая ам.доллараар орсон байна. Харин Бейонсе, Жэй-Зи нар 81 сая ам.долларын орлогоор зургадугаар байт багтжээ.

Мөн 2019 оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн жагсаалтад шинээр хүч түрэн орж ирсэн уран бүтээлчдийг дурдвал, Солонгосын BTS хамтлаг 57 сая ам.долларын орлогоороо 15-р байранд, Ариана Гранде 48 сая ам.доллараар 22-т, хип хоп гурвал Мигос 36 сая ам.долларын орлогоор 40-р байранд оржээ.

40 | Мигос

2019 ОНЫ ОРЛОГО: 36 сая ам.доллар

39 | U2

2019 ОНЫ ОРЛОГО: 37 сая ам.доллар

38 | Селин Дион

2019 ОНЫ ОРЛОГО: 37.5 сая ам.доллар

37 | Шон Мендес

2019 ОНЫ ОРЛОГО: 38 сая ам. доллар

34 | Зак Браун хамтлаг

2019 ОНЫ ОРЛОГО: 38.5 сая ам.доллар

34 | Кендрик Ламар

2019 ОНЫ ОРЛОГО: 38.5 сая ам.доллар

34 | Калвин Харрис

2019 ОНЫ ОРЛОГО: 38.5 сая ам.доллар

33 | Дэйв Мэтьюз

2019 ОНЫ ОРЛОГО: 39 сая ам.доллар

32 | Лэди Гага

2019 ОНЫ ОРЛОГО: 39.5 сая ам доллар

29 | DJ Khaled

2019 ОНЫ ОРЛОГО: 40 сая ам.доллар

29 | Маршмелло

2019 ОНЫ ОРЛОГО: 40 сая ам.доллар

29 | Weeknd

2019 ОНЫ ОРЛОГО: 40 сая ам.доллар

28 | Rolling Stones

2019 ОНЫ ОРЛОГО: 41 сая ам. доллар

27 | Люк Брайан

2019 ОНЫ ОРЛОГО: 42.5 сая ам.доллар

26 | Женнифер Лопез

2019 ОНЫ ОРЛОГО: 43 сая ам.доллар

25 | Guns N’ Roses

2019 ОНЫ ОРЛОГО: 44 сая ам.доллар

24 | The Chainsmokers

2019 ОНЫ ОРЛОГО: 46 сая ам.доллар

23 | Ариана Гранде

2019 ОНЫ ОРЛОГО: 48 сая ам.доллар

22 | Пол Маккартни

2019 ОНЫ ОРЛОГО: 48 сая ам.доллар

21 | Флитвуд Maк

2019 ОНЫ ОРЛОГО: 49 сая ам.доллар

20 | Жимми Баффет

2019 ОНЫ ОРЛОГО: 50 сая ам.доллар

19 | Эминэм

2019 ОНЫ ОРЛОГО: 50 сая ам.доллар

18 | Бруно Марс

2019 ОНЫ ОРЛОГО: 51 сая ам.доллар

17 | Билли Жоэл

2019 ОНЫ ОРЛОГО: 52 сая ам.доллар

15 | BTS

2019 ОНЫ ОРЛОГО: 57 сая ам.доллар

15 | Pink

2019 ОНЫ ОРЛОГО: 57 сая ам.доллар

13 | Кэти Перри

2019 ОНЫ ОРЛОГО: 57.5 сая ам.доллар

13 | Жастин Тимберлейк

2019 ОНЫ ОРЛОГО: 57.5 сая ам.доллар

12 | Травис Скотт

2019 ОНЫ ОРЛОГО: 58 сая ам.доллар

11 | Рианна

2019 ОНЫ ОРЛОГО: 62 сая ам.доллар

10 | Металлика

2019 ОНЫ ОРЛОГО: 68.5 сая ам.доллар

9 | Дидди

2019 ОНЫ ОРЛОГО: 70 сая ам.доллар

8 | Дрейк

2019 ОНЫ ОРЛОГО: 75 сая ам.доллар

6 | Бейонсе

2019 ОНЫ ОРЛОГО: 81 сая ам.доллар

6 | Жэй-Зи

2019 ОНЫ ОРЛОГО: 81 сая ам.доллар

5 | Элтон Жон

2019 ОНЫ ОРЛОГО: 84 сая ам.доллар

4 | Ийглэс

2019 ОНЫ ОРЛОГО: 100 сая ам.доллар

3 | Эд Ширан

2019 ОНЫ ОРЛОГО: 110 сая ам.доллар

2 | Канье Уэст

2019 ОНЫ ОРЛОГО: 150 сая ам.доллар

1 | Тэйлор свифт

2019 ОНЫ ОРЛОГО: 185 сая ам.доллар

Эх сурвалж: forbes.com

Б.АМАРБАЯСГАЛАН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж