Дасгалжуулагчдыг муудалцуулсан Алина Загитовагийн мэдэгдэл | News.MN

Дасгалжуулагчдыг муудалцуулсан Алина Загитовагийн мэдэгдэл

Дасгалжуулагчдыг муудалцуулсан Алина Загитовагийн мэдэгдэл

Дасгалжуулагчдыг муудалцуулсан Алина Загитовагийн мэдэгдэл

Дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд олимпийн наадам болон олон улсын шинж чанартай уралдаан, тэмцээнд оролцох, түүнийг эх орондоо зохион байгуулахыг нь хориглосон билээ. Энэхүү шийдвэр гармагц ОХУ-ын зүгээс дэлхийн допингийн эсрэг агентлагийг спортын арбитрын шүүхэд өгөх болно гэдгээ мэдэгдэв.

Зуны олимпийн XXXII наадам хаяанд ирсэн энэ үед ОХУ-ын тамирчид энэ тэмцээн хэрхэн оролцох эсэх нь тодорхойгүй байна. Харин Пёнчаны олимпийн аварга Алина Загитова уран гулгалтын спортоос түр хугацаанд завсарлага авч буйгаа өнгөрөгч Баасан гаригт /2019.12.13/ Первый каналд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв. Тэрбээр арванхоёрдугаар сарын сүүлээр болох ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй европ болон дэлхийн аваргын тэмцээнийг өнжих гэнэ. Түүний энэ мэдэгдэл шүтэн бишрэгчид болон спортын маш олон шүүмжлэгчийг цочирдуулжээ. Үүний зэрэгцээ, Загитовагийн дасгалжуулагч Этери Тутберидзег буруутгах маш олон хүн гарч ирэв. Учир нь, олимпийн наадмын дараахан Этери Тутберидзегийн шавь нарын карьер дуусах тохиолдол сүүлийн жилүүдэд маш ихээр ажиглагдах болсон.

Тухайлбал, Пёнчаны олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева олимпийн дараахан дасгалжуулагчаа сольж байгаа талаар мэдэгдэж орхисон билээ. Тэрбээр өнөөдөр Канад дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ.

Харин үүнээс өмнө Сочигийн олимпод од болон гялалзсан охин бол Юлия Липницкая билээ. Тэрбээр Сочигийн олимпийн дараахан олон мянган хүний шүтээн болсон хэдий ч хатуу чанга дасгал сургуулилтыг тэвчиж чадаагүйгээсээ дасгалжуулагчаа сольж, анорексия хэмээх өвчин тусч улмаар уран гулгалт, мөсөн талбайг үзэн ядаж биеийн байдал нь маш хүнд байгаа талаар тухайн үед оросын хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ тэр мөсөн талбайдаа эргэн иржээ. Эргэн ирэхдээ Юлия дасгалжуулагч болсон ажээ.

Харин өнөөдөр Алина Загитованийн спортоос түр завсарлага авах болсон шийдвэрийг "зодог тайлж" байна хэмээн ярих хүмүүс байгаа ажээ. Тухайлбал, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова болон олимпийн наадмын хошой аварга Евгений Плющенко нар Загитоваг спортод эргэн ирэхгүй гэжээ.

 

View this post on Instagram

 

Уважаемые любители и доброжелатели фигурного катания. Почитав, на досуге, ваши многочисленные интервью и комментарии, решили к вам обратиться.
Уважайте решение величайшей спортсменки и труд всего тренерского штаба, который привёл Алину Загитову и других спортсменов к результатам, которыми они будут гордиться всю свою жизнь.
Уважаемая Татьяна Анатольевна Тарасова, за три программы Алина Загитова показала спортивного результата больше, чем некоторые спортсмены за десять. Очень жаль, что в пору величайших достижений Алины, вы так много её критиковали. Наверное, из-за огромной любви. В таком случае, остальным нашим спортсменам , очень хочется пожелать, немного меньше вашей любви и заботы.
Евгений Плющенко, вас на данный момент ТРЕНЕРОМ никак нельзя назвать. Вы не воспитали и не научили ни одного спортсмена ничему. Ваши периодические попытки купить, в прямом смысле этого слова, готовых спортсменов, только лишь мешают нашей профессиональной работе. Вам не удалось заманить к себе Алину, как вы не пытались унизить нас в её глазах. Желаем вам воспитать хотя бы одного своего спортсмена. Правда для этого нужно посещать тренировочный процесс.
Желаем всем ДОБРА и ЗДОРОВЬЯ.
Тренерский штаб Тутберидзе ТГД #работаемдальше

A post shared by Team Tutberidze (@teamtutberidze_) on

Уран гулгалтын ерөнтөнцийн "акулууд"-ын энэхүү ярианд дасгалжуулагч Этери Тутберидзе дургүйцэж, инстаграмм хуудсаарааа дамжуулан маш том мэдэгдэл хийв. Түүний мэдэгдэлд дурдсанаар “Агуу тамирчны шийдвэрийг хүндэл. Алина Загитова болон бусад тамирчдыг бүхэл бүтэн амьдралынхаа туршид бахархах амжилтынх нь ард ажиллаж буй багийн хөдөлмөрийг үнэл.  Хүндэт Татьяна Анатольевна Тарасова, бусад тамирчдын арван жил хөдөлмөрлөөд хүрдэг амжилтад Загитова гурван жилийн дотор хүрсэн” гэжээ. Үүний зэрэгцээ, Татьяна Тарасова Загитовад маш их хайртай байсан болоод ийм их шүүмжлэл өгч байна гэж бодож байгаагаа ч нуугаагүй юм. Иймээс ЗХУ-ын гавьяат дасгалжуулагчаас багахан хайр, халамж хүсээрэй хэмээн бусад уран гулгагч нараас хүсчээ.

Тутберидзегийн энэхүү мэдэгдлийн дараа Татьяана Тарасова болон Евгении Плющенко нар зүгээр суусангүй ээ. Татьяна Тарасова Загитоваг том спортод эргэн ирнэ гэдэгт нь итгэхгүй байна. Шоу үзэгчдэд сонирхолтой байхын тулд тамирчин хүн байнгын дасгал сургуулилт хийх ёстой. ОХУ-ын бусад уран гулгагчид болох Елизавета Туктамышева болон Евгения Медведева нар спортын карьертаа маш хүнд давааг туулсан, тэд өнөөдөр өрсөлдсөн хэвээр байна, шинэ элементүүдийг бий болгож байна" хэмээн ахмад хүний зүгээс Этери Тутберидзег шүүмжилж орхив.

Евгений Плющенко ч мөн адил Алина Загитовагийн дасгалжуулагчийг "Шүүмжлэл сонсч сур. Шүүмжлэл бол тухайн тамирчинд сайнаар нөлөөлнө үү гэхээс муугаар нөлөөлөхгүй. Шүүмжлэл сонсож чаддаг бол гомдохгүй л байх байсан. Алина Загитова дасгалжуулагчаа солих цаг нь болсон" гэжээ.

Харин үүнийн хариуд нь Этери Тутберидзе "Евгений Плющенког дасгалжуулагч гэж хэлэхэд хэцүү. Тэр Алинаг булаахыг хүсдэг. Та нар олимпийн аваргыг хүмүүжүүлээгүй, юу ч зааж сургаагүй. Та нар бол бэлтгэгдсэн тамирчдыг авахыг хүсдэг нь бидний мэргэжлийн ажилд саад болохоос өөр нэмэр алга" гэжээ.

 

View this post on Instagram

 

После эфира на Первом канале мне приходит много вопросов о том, «что означает мое интервью», и «почему я завершила карьеру». Я очень волновалась, но все же четко донесла свои мысли, которые впоследствии были по-разному интерпретированы другими СМИ: «Я приостанавливаю свое участие в соревнованиях. Я никуда не ухожу, но я не участвую в чемпионате России и без отбора не претендую ни на чемпионат Европы, ни на Чемпионат мира, потому что я всегда отбираюсь по спортивному принципу». Для меня фигурное катание –это моя жизнь, и большой спорт –то, ради чего я работала и продолжаю работать каждый день начиная с 4 лет. Все мои достижения, включая Олимпийское золото🥇и золото ЧМ🥇, не случайны, мы с моими тренерами проделали огромную работу, за что я им буду благодарна всю свою жизнь, и я не планирую останавливаться и тем более «уходить». Ни о каком «уходе» или «завершении» я даже не думаю. Как спортсмен, добившийся всех возможных первых мест, я хочу быть на высшем пьедестале, а для этого мне надо тренироваться еще больше и еще сильнее. Я по-прежнему в сборной России и по-прежнему могу выступать за свою страну на международных соревнованиях. Я продолжаю свой «фигурный» путь с поддержкой моих тренеров. Following my latest TV appearance I am getting a lot of questions. For me Figure Skating is all about what I always worked for and continue working for since I was 4 years old. Forever I will be very grateful to my coaches for the tremendous job we have done and I am not planning either to stop or retire. I am still part of team Russia and still I can take part in international competitions for team Russia. I am continuing my figureskating way with the great support from my coaches ❤// 先日のテレビ出演後、「一体どういうことか」「なぜ引退したのか」という多くの質問を頂いています。 テレビ出演の際、私は不安で、自分の考えをはっきりと伝えることができませんでした。 私にとって、フィギュアスケートは私の人生そのものであり、プロフェッショナルなスポーツ選手になるために、4歳から常に努力を続けてきました。オリンピックの金メダル🥇を含む、私のすべてのタイトルは偶然ではありません。コーチ陣に対し、私たちが一緒に成し遂げたことへ、一生感謝し続けたいと思っています。そして、私は活動休止も「引退」するつもりもありません。休止すること、引退することは、一切考えていません。フィギュアスケートにおいて、可能な限りすべてのタイトルを獲得したアスリートとして、私は常に表彰台の一番上に立ちたいですし、そのために、さらにハードなトレーニングをする必要があります。私は、今もなお、ロシア代表の一員であり、ロシア代表として国際大会に出場できます。引き続き、コーチの皆様、パートナーの皆様、ファンの皆様❤からの素晴らしいサポートとともに、私のフィギュアスケート人生⛸😁を続けていきます。

A post shared by Alina Zagitova (@azagitova) on

Ийнхүү ОХУ-ын уран гулгалтын спортын "акулууд "болон олимпийн олон аваргыг төрүүлэн гаргаж буй дасгалжуулагч Этери Тутберидзе нарын дунд өнөөдөр ч гэсэн томоохон дайн олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Харин энэ үед Алина Загитова ч зүгээр суусангүй. Тэрбээр инстаграмм хуудсаараа дамжуулан "Би спортоос огт явахгүй. Би ОХУ-ын шигшээ багт одоо ч гэсэн байгаа, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чадна. Дасгалжуулагч нарынхаа дэмжлэгтэйгээр спортын карьераа үргэлжлүүлнэ" гэв.

Пёнчаны олимпоос хойш олигтой амжилт үзүүлээгүй Алинагийн мэдэгдэл ийнхүү олон нийтийн анхаарлыг маш их татаж байна.

Алина Загитова Юлия Липницкая, Евгения Медведева нар шиг дасгалжуулагчаа солих уу аль эсвэл зодог тайлах уу, эсвэл том спортод илүү амжилттайгаар эргэн ирэх үү гэдгийг ирэх өвлийн олимпоор л харах үлдлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-17 130.126.255.63

Хахахах энэ нийтлэлийг сэтгүүлч хүн бичсэн гэхэд итгэмээргүй юм. Нийтлэл бичихээсээ өмнө судалгаагаа сайн хий л дээ. Алина Загитова Олимпийн аварга болсныхоо дараа дэлхийн аварга төдийгүй Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2018 оны Их дуулгад мөн хоёрдугаар байранд орсон… Орос хэлээр ярьж чадахгүй бол ядаж ярьж чаддаг хүнээр нь орчуулуул л даа… Арай ч дээ

Avatar

Зочин 2019-12-17 202.131.225.150

олимпийн дараа дэлхийн аварга болсон

Avatar

Зочин 2019-12-17 66.181.170.73

ОХУ уран гулгалтын холбоо гэж атаа хорсол хов жив ашиг сонирхол буцалсан манай чөлөөтийн холбоо шиг юм.

Avatar

Зочин 2019-12-17 202.72.245.209

Уранцэцэг сэтгүүлч орос хэлийг сайн ойлгодоггүй л юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж