Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов | News.MN

Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Өнгөрөгч долоо хоногт олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг дэнслэх шүүх хурал боллоо.  Сануулбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэрэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн шүүх хурал болсон юм.  Шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.


ӨРӨӨНӨӨС НЬ 70 САЯ ТӨГРӨГ ОЛДСОН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

Image result for Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын  дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрынхан 2017 оны аравдугаар сард баривчлан, шалгаж эхэлсэн байдаг.

Эл хэрэг хоёр жил шалгагдсаны эцэст нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 /нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах/, 22.10.1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-нд болж, хоёр өдөр үргэлжилсний эцэст  шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нар нь батлан даалтад байсан юм.

ХҮРГЭН Г.ДЭНЗЭНГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч Баасан гаригт /2019.12.13/ хэлэлцлээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох асуудлыг анх 2013 онд МАН-ынхан дэлгэн тавьж байв. Цөөнх байсан тус бүлгийн гишүүн болох Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нар Тавантолгойн тендэрт ялсан тус компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийнх нь төрсөн охин.  Харин Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Дээрх компанийн захирлыг Ерөнхий сайдын дүү Г.Уянга гэдгийг олон нийтэд мэдээлсний дараа бичиг баримтыг нь Уянга гэх өөр хүний нэр дээр болгосон байна" гэх зэрэг тайлбар хийсэн юм.  “Говь повер” компанийн хувьд Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө компанийн өөрийнх нь үнэлгээ нэг сая төгрөг байсныг Г.Уянга худалдан авч, нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн үнэтэй болгож, тендэрт оролцоод ,долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авсан хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Б.МАХБАЛЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт яллагдагч Б.Махбалыг жил гаруй хугацаанд шалгаж буй.

Б.Махбалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Жил гаруйн хугацаанд хурал нийт найман удаа хойшлогдсон уг хурал өнгөрөгч Баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэлсэн.

Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

ЦАГДААГИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнгөрөгч Баасан гаригт хэлэлцлээ.

Б.Энхбаяр, Т.Лундаа нь 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан, цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Н.НОМТОЙБАЯРТ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан бөгөөд энэ удаа ч мөн дээрх үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

З.БАЯНСЭЛЭНГЭ НАРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.

Тэгвэл энэ сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргасан. Ингэснээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагт товлогдсон юм.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жаргал 2019-12-17 66.181.161.107

Аа лаа лаа Бичих муу үг алгадаа

Avatar

Зочин 2019-12-17 66.181.188.75

Aluurchinii hereg yamar ch hoishluulah yum alga Er ni huun heleltseh hugatsaa duussan gj haasan herguudiig bugdig ni sergeej shalgah heregtei

Avatar

Зочин 2019-12-17 64.119.27.241

Ardiin huuhduudiin yaliig heveer uldeegeed darga nar tsagaadaad duusdag gazar daa

Avatar

ы 2019-12-17 202.55.191.130

ПпИиЗзДдАа

Avatar

Зочин 2019-12-17 202.126.88.45

п***а!!!

Avatar

Зочин 2019-12-17 202.179.26.57

а******н гэдэг нэр арилахгүй

Avatar

Зочин 2019-12-17 202.55.188.84

Сонгууль болно оо

Avatar

Зочин 2019-12-17 104.238.46.3

Nomt novshiig zailuul

Avatar

Зочин 2019-12-17 202.55.188.34

Удахгүй сугар, Ганзориг, Батхүү нар цагаадаж нэр тѳрѳѳ сэргээлгэх нэхэмжлэл гаргаснаар улсыг 110 сая доллараар хохироосон биш харин ч тэдний нэр тѳрийн хохирлын нэхэмжлэл нь тэр багцаа дѳхѳж очих вий. Гантулга ч гэсэн бандаашны хэрэгтээ цагаадаж хѳѳрхий тэр зэрэмдэг бүсгүй мань хүнийг с***р самуунд уруу татсан болж эргэх ч магадгүй. Энэ мэтчилэнгээр Мурат ч гэсэн нэг ѳдѳр боожгойных нь зургийг олон нийтэд дэлгэсэн хэргээр зарга нэхнэ. 60 тэрбумын хилмэгдүүлэлт, Ждүгийн нугалаа гэх хэрэг нээгдэнэ

Avatar

Zochin 2019-12-17 174.221.146.239

Huuulia, huneeee hichneeen uurchluuud nemer baihguieee!!!!! Yagaaad gevel niiigmiiin setgel zuid, ter tusmaaaa huuhduudeee ursguj humuuujuuulj bui arga baril uzel surtald vaigaaa yum!!! Odooonooos etseg eh bur huuhdeee zuv usguj, zuv philosophy suuulgaj ugvul ene baliar baidal 30-40 jiliiiin daraaanaaas l gaigui bolj magadgui!!! Er ni philosopoch Molor erdene iiiin yariad baidag zuv yum baigaasnhd!

Avatar

Nergui 2019-12-17 202.179.25.172

Mahbal muu a*******n yahaaraa hohirogch boldog um bee? gej end bicheed baigaa humuuciin tumen zov .Olon tumnii nud cohroogui shuu Shuuh uneheer shudarga ajillaj baigaa um bol Mah- bal tsaaziin yl concdoggui umaa gehed 20-ioc deesh jil yl edleh ectoi ,Aav ni baigui ch, ard tumen harj baigaa shuu . Egel ardiin huuhdiig alj toglocon mongond hahcan luivarching TV-geer harahaar nud horcood zevuutsel torood baih um.

Avatar

бат. 2019-12-17 202.9.46.124

За.Н.Алтанхуяг одоо өрөө төлж АН-ыг "самрах" ажилдаа идэвхийлэн орох биз.

Avatar

Зочин 2019-12-17 202.9.46.34

зарим авлигачин шүүгчийг махвалд хэлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-17 202.179.25.243

Амьд явахад ч мөн их юм үзэх нь дээ. Үхсэний хохь, амьдын зол гэж энэ үү.

Avatar

Зочин 2019-12-17 66.181.184.161

Албан тушаалтнуудыг тэр цагдааг хөнөөсөн хоёр шиг л тултал нь шуурхай шийддэг болоосой .

Avatar

Иргэн 2019-12-17 192.82.70.91

Махбал хүүгий нь харгисаар зодож хөнөөснөөс болж настай аав нь сэтгэл санаагаар унаж нас барсаан. Ийм жигшүүрт хэрэг үйлдсэн хүнийг шударгаар шийтгэвэл олон түмний сэтгэл амарна.

Avatar

Зочин 2019-12-17 150.129.140.1

Айлын нохойд уруулсан хүн цагдаа шүүхээр яваад сүүлдээ айлын нохойг хазсан хазсан хэргээр шийтгүүлсэн гэдэг шиг л вм болохиймдѳѳ…аймшиг нүүрэлжээ бидэнд…!!

Avatar

Зочин 2019-12-17 202.21.109.96

а******н хохирогч болгогч шүүхч өмгөөлөгч нарыг зарла бичлэг байгаа гэсэн биз хуулын ллаларууд бүр бурханаас илүү эрх мэдэл эдэлж байх шив

Avatar

Зочин 2019-12-17 202.21.109.96

Хаха монголын шүүх гэх намайг хохироогоод өөрөө надад зодуулж үхсэн гэх гээд байнааа даааа ллаларуудаааа битгий солиорооод байгааа наад галзуу шүүх нараа хөөж зайлуулаачэээ болж үзээрэй муу авилгачид

Avatar

Onom 2019-12-17 66.181.161.102

Mongoliin shuux zuv ajillaa gj bga xuniig yostoi oilgoxgui yum yaj am ni evelj bnaa.

Avatar

Зочин 2019-12-17 124.158.110.82

шүүх ер нь зөв ажиллаж байна. комментийн алуурчдын үгээр хэргийг шийднэ гэж юу байхав дээ. аливаа хэрэгт хохирогчийн 100 хувь зөв байна гэж байхгүй ш дээ

Avatar

Малд 2019-12-17 202.21.109.96

Чи тэр алуулсан хүний оронд өөриыгөө тавиад аав чин бас үхсэн гээд бод бичлэг байгаа гээд бод эхнэр хүүхэд чин үлдсэн гээд бод шао Хаднаас шүүгч гарч ирээд чиний а******н чамайг хохироосон гээд суллаад тавьсангээд бод

Avatar

Зочин 2019-12-17 202.21.109.96

Чамайг Махбалд алуучих юм сан с**

Avatar

Зочин 2019-12-17 107.77.173.60

хонгилын эзэн женко батлага ялжээ….

Avatar

Үнээ саагчид 2019-12-17 202.21.108.178

Хахаха а******н Бас Хохирогч хааааа Шүүгчид нэг л бишүүү бүгд Шар Хадны нөхөдүүдүү үгүйзочин

Avatar

Зочин 2019-12-17 112.72.6.146

а******н Махбал хохирогч болбол Ерөнхийлэгч гуай та шүүх засаглал чинь дампуурсан юм биш үү.Тэр тэнэг шүүгчийн царайг ард түмэнд харуулаач….. Махбалыг хохирогч болговол ард түмэн босох хэрэгтэй шүү. Ийм шүүгч нараар яаж бид нар хамгаалуулах вэ?

Avatar

Аагий 2019-12-17 66.181.177.228

МУИС-ийн Математикийн факультетийн Цаг уурын анги онц төгссөн, доктор профессор ээжийнхээ нэрийн өмнөөс Готовын Бат-Оюун, Цацрал, Нандинцэцэг, Мөнхцэцэг, Гоомарал, Гомбоо, Батболд нарын хуурамч докторыг тус тус хүчингүй болголоо.

Avatar

хар 2019-12-17 117.111.24.251

нүднд хүйтэн хулгайч шүү энэ Махвал

Avatar

Зочин 2019-12-17 202.21.109.96

2 хүн нөгөө ёртөнцөд явуулчихаад тэд намайг хохироолооо гээд сууж байдаг яадаг хар мал вээээ малаас долон дор мал юм гаргаад хаях юм сандааааЖёнкод их найдаэ шүүх засагт нөлөөлөж чөтгөрөөр өмгөөлөгчөөө хийжээээээээ гараад ирэхээр Самосуд болох бий

Avatar

Зочин 2019-12-17 202.179.18.60

АЛУУРЧИНГ ХОХИРОГЧ БОЛГОЖ БАЙГАА ШҮҮГЧ ХҮН МӨН ҮҮ? ТЭР ШҮҮГЧИЙН ЦАРАЙГ ОЛОН ТҮМЭНД НЭГ ХАРУУЛААДХААЧ

Avatar

Зочин 2019-12-17 66.181.164.135

Хүн зэрлэгээр алсан алуурчныг хохирогч болгохыг Женко л чадна.

Avatar

Зочин 2019-12-17 207.6.112.23

Huviin es honzongoo oor gazar gargaach, hudlaa l gonshigonood baikh um chaavaas daa.

Avatar

Иргэн 2019-12-17 64.119.23.129

Хууль шүүхийнхэн хувилгаан болчих юм. Хулгайч луйварчид нь завшигч болчих юм. Хаашаа янзын нийгэмд амьдраад байна. МАНАН бүрхээд буруу замаар орчихжээ. 20 оны сиймхийгээр замаа олоод авчих юмсан. Ард түмэн минь.

Avatar

Зочин 2019-12-17 182.160.0.212

Дэнзэн луйвар хийсэн нь үнэн байжээ. Алтанхуягийнхан хувааж авсан байна.

Avatar

зочин 2019-12-17 192.82.74.43

махвал яахаараа хохирогч болдог юм шүүгчид ээ та нар жүжиг тоглож төрөөс асар өндөр цалин авдаг юм уу

Avatar

Зочин 2019-12-17 124.158.110.82

шүүхийг буруутгах ямарч үндэс байхгүй. чи өөрөө, эсвэл ойр дотнын чинь хүн санаандгүй ч юм уу, ямар нэгэн байдлаар хэрэгт орлоо гэхэд бага ял авахыг л бодож таараа ш дээ.

Avatar

A 2019-12-17 185.230.125.167

Test

Avatar

Зочин 2019-12-17 192.82.72.203

Ulsiin ih hurliin darga ailiin uugan huuhed eronhii saidiin dor ajilah estoi teheer eronhii said tanhimaa ooroo burduuleh n zuv

Avatar

zochin 2019-12-17 27.33.10.62

tsagdaa alsan humuusd mungu alga busdadn bnaa bna

Avatar

Зочин 2019-12-17 192.82.72.203

Toriin alba haagch ailiin tom huuhed gesen ug

Avatar

zochin 2019-12-17 27.33.10.62

altanhuyg hudlaa dairsaar baigaad hurgenee suglav ern tomchuudiin hereg zamhraad jijguudn yal uurdeg iim niigem iim tsagdaa, shuuh baigaad hereg alga

Avatar

зочин 2019-12-17 202.21.120.66

Дэнзэн 17,7 тэрбумыг авчихаад ялгүй мултарч байнахадам аавын нэр нөлөө гэж байнаа Алтанхуяг сайд шударга бус энэ тэр гээд яриад байдаг байхаа ийм л хүмүүс дээ

Avatar

сонгогч 2019-12-17 192.82.73.228

Алтанхуяг бол сүүлийн хэдэн ерөнхий сайдаас монголд хамгийн их гэм хийсэн луйварчин болой. Бид түүний гадаадаас зээлж хувааж идсэн өрийг хэдэн үе дамжин төлөх болж байна

Avatar

zochin 2019-12-17 103.14.37.8

Улсын хамаг хөрөгийг зүгээр хулгайлаад идчихээд Энэ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд ял завшиж байгаа хувалзуудыг хуулиндаа өөрчлөлт оруулаад ясыг нь цайлгах хэрэгтэй. Бүх хөрөгнгийг нь хураагаад улсыг хохролгүй болгох хэрэгтэй. Нэг ч төгрөгийн хохирол барагдуулалгүй наранд гарчаад байна.

Avatar

Зочин 2019-12-17 66.181.161.21

Tsagdaa alsan 2 nuhur ar talgui, mungugui nuhduud baina. Busad ni bugd gemgui humuus …. 2 nuurtei huuli!

Avatar

Зочин 2019-12-17 203.91.115.51

20 онд МАХН иргэдийн хөдөлгөөний хүмүүсээ 100 хувь ялуулж ялзарсан шүүхийг цэвэршүүлэe

Avatar

Зочин 2019-12-17 202.131.231.26

Шүүх хурал гэж зүгээр л жүжиг тоглодог юм уу, хаашаа юм

Avatar

n 2019-12-17 59.153.114.56

hvn zodoj alsan hvn yagaad hohirogch boldog yum be dee.. hvn zodood emenlegiin tuslamj vzvvlelgui gudamjind hayhaar hohirogch boldog chin ariun ybdal uu daa.mongo erh medel ch vnen hvchtei yumaa..

Avatar

монгол 2019-12-17 192.82.73.228

Ард түмний хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь хулгайлсан Дэнзэн луйварчдыг гэсгээх арга олдох байх аа. Энэ луйварчид гэр орноороо тамд унах өдөр гарах байх аа

Avatar

Иргэн 2019-12-17 203.217.139.225

МОНГОЛЫН ШҮҮХ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧ, АВИЛГАЧДААР ДҮҮРСЭН ЮМ БОЛЖ ХУВИРЧ ДЭЭ. ЯАНА ДАА

Avatar

irgen 2019-12-17 103.229.120.210

mungutei hun uy ch hiisen. yamar ch hereg hiisen yah ch ugui.

Avatar

Дэлхий дээрх хамгийн ялзарсан байгууллага 2019-12-17 103.229.123.51

Дэлхий дээрх хамгийн ялзарсан байгууллага бол Монголын шүүх. Юун Африкифйн орнууд. Тэд Монголын шүүхийн дэргэд "энхийн цагаан тагтаа" гэсэн үг.

Avatar

Зочин 2019-12-17 66.181.181.45

Хонгилын түлхүүр хэний гарт байна,тэр бүхний эзэн болдог, түүнээс биш нураах арилгах сонирхол хэнд нь ч байхгүй

Avatar

зайл зайл 2019-12-17 66.181.168.199

Ялгаагүй хүн алчаад байхад арай тэнэг үү айн, тэрмуу Махгалыг ингэж байгаал суллана даа ацнууд

Avatar

Зочин 2019-12-17 66.181.168.200

энгийн иргэдийн хэрэг хурдан шийдэгдэж, ял нь хэвээрээ батлагдах бол албан тушаалтанцаруудын хэрэг энэ мэтээр уусан замхрах нь юуны гачлантай

Avatar

Зочин 2019-12-17 192.82.64.153

Энэ шүүх гэж байнаа нэг бол яллаад тэгсэнээ болиод л Махбал хүн алсан уу алсан яасан сонин ТӨР ШҮҮХ ВЭ

Avatar

арай ч дээ 2019-12-17 202.70.46.20

Махбал яахаараа хохирогч байдаг юм, олны нүдэн дээр онц хэрцгийгээр хүн зодож алсан хүн, жил тойрон шүүх хурал нь хойшилж2 байснаа хохирогч ч гэх шиг. Бүх гэрчийн амыг барьж, камерын бичлэг устгах ажил хийсэн. Жэнкогийн хүмүүс үнэхээр аймшигтай юмаа, удахгүй хэрэг нь цагаадаж бүр хэрэгсэхгүй болох юм бн. Шүүх засаглал гэж алга энэ улсад Хулгайчийн засаглал л гэж байна. Хамгийн том эрүүгийн хэрэгтнээ оройдоо залцан улсдаа хөөрхий.

Avatar

Зочин 2019-12-17 202.179.26.231

Мөнгө хүчтэй байна.шудрага шүүх гэж алга

Avatar

Зочин 2019-12-17 64.119.27.44

Манай шүүх биш ээ.

Avatar

Зочин 2019-12-17 202.21.108.250

Шинэ МАНАН шинэ илбэчид ажлаа эхэлжээ.

Avatar

Zojin 2019-12-17 202.9.46.10

Mongold shudarga um alga daa.Horvoo umaa yls ornooroo sonoh tal ryygaa yavlaa daa

Avatar

Зочин 2019-12-17 139.5.219.231

Шинэ МАНАН шүүхийг гартаа авч луйварчидийг суллаж байна. Хүрэлсүх, Баттулга, Батзандан, Оюун-Эрдэнэ, Нямдорж, Эрдэнэ гэсэн Шинэ МАНАН хэрэг алгаа. Яах вэ Монголын Ардтүмэн минь. Шүүхийг гартаа бүрэн атгажээ. Монгол минь яана аа. Алуурчид хохирогч болж хар тамхичид хэлмэгдсэн болж таарлаа. Үүнийг бид хүссэн үү. Хаа байна өнөө Шудрага 5 гэдэг л******д. 20 он орйтож байгаа шүү

Avatar

Зочин 2019-12-17 103.26.193.148

Махбалаас. Бусдад. Баяр. Хүргэе
Нас ээж

Avatar

Aalz 2019-12-17 202.9.46.254

Huuliin bvh erh jenko untaa selemt gurbyn gart orood shudarga boljdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж