Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа гялалзах Монгол хийлч | News.MN

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа гялалзах Монгол хийлч

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа гялалзах Монгол хийлч

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа гялалзах Монгол хийлч

Алдарт Л.В.Бетховены IX симфонийг 10 мянган үзэгч, найрал дуучидтай тоглоход Монгол хийлч тэргүүлэх хөгжимчнөөр ажиллажээ. Түүнийг Халиуны Санчир гэдэг. Эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа цуурайтуулж яваа 25 настай авьяаслаг хийлч Японы Хёго мужийн симфони оркестрт тэргүүлэх хийлчээр ажилладаг ажээ. Ингээд түүний талаарх мэдээллийг танилцуулья.


“Ихэнх хүмүүс хөгжимчдийг хүүхэд насандаа хэт их бэлтгэл хийсний улмаас бусад хүүхдийн адил тоглож өсдөггүй гэж боддог. Гэхдээ миний хүүхэд нас бусдын л адил тоглож, наадаж өнгөрсөн гэж боддог. Сургуульдаа явж ирээд хичээлээ хийнэ. Тэгээд найзуудтайгаа гадаа тоглох гэж яарна. Гэхдээ манай гэр бүл урлаг, дуу хөгжимтэй ойр байсан болохоор миний мэргэжлийн хичээл хаягдаггүй байсан байх. Хамаатны эгч маань Орост мэргэжлийн хийлч мэргэжлээр их сургууль төгссөн. Эгчийнхээ ачаар анх тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид шалгуулж, элсэн орсон байдаг. Аав, ээжийн маань хувьд мэргэжлийн уран бүтээлчид биш ч байгууллагынхаа дэргэд сайн дурын хамтлагтай байлаа” хэмээн ярих тэрбээр 2015 онд Хөгжим бүжгийн коллежийг Г.Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа л Улсын филармонид гэрээгээр ажиллаж, сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллажээ.

Анх 2005 онд Улаан-Үд хотод зохиогддог “Найдал” нэртэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон. Үүний дараа 2006, 2008 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд мөн л амжилттай оролцсон. 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. 2010 онд Чехэд болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож дөрөвдүгээр байранд орсон. Мөн тэрбээр 2015 оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зориулан олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод эх орноо төлөөлөн амжилттай оролцсон удаатай. Улмаар 2016 онд мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилгүүдийг тодруулах “Мөнгөн мод” шагналыг хүртсэн залуу уран бүтээлч юм.

“Интернэтэд хөгжимчдийн ажлын байрны том зарын сайт байдаг.  Тэндээс харж байгаад ерөнхийдөө дэлхийн хаана ч ажилласан хэдэн алдартай зохиолуудаас тоглуулж, шалгалт авдаг юм байна гэдгийг мэдсэн. Миний хувьд хөгжимчин найзуудтайгаа шалгалтад бэлдэж эхэлсэн. Миний хувьд анх удаа гадаад орныг зорих гэж байгаа учраас Азийн орны хамгийн шилдэг Японы оркестрыг сонирхож, бэлдэж эхэлсэн юм. Ойролцоогоор нэг жил гаруй хугацаанд шалгалтандаа бэлдэж, “Тэнцлээ” гэсэн хариуг авч чадсан. Оркестрт маань надаас өөр Монгол хөгжимчин байхгүй. Намайг анх Япон улсад хөгжимчнөөр ажиллахаар виз авахад Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэргэжилтнүүд “Монголоос анх удаа хийлчээр ажиллаж гэж  байна” гээд баяр хүргэж байсан” тухай Х.Санчир ярьсан юм.

-Хийл хөгжим бол оркестрын амь нь гэдэг. Түүний хувьд оркестрынхоо нэгдүгээр эгнээнд сууж байгаа нь мэргэжлийн ур чадварыг илтгэж буй юм. “Хүн залуу насандаа олон зүйл үзэж, нүд, чихээ онгойлгох хэрэгтэй гэж боддог. Тиймээс гадаадад ажиллаж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах зорилгоор Япон улсад ажиллаж байна. Би энэ ажилдаа орсон эхний жилдээ хамт олонтойгоо танилцаж, дасах маягтай хичээж өнгөрүүлсэн. Харин хоёр дахь жилээсээ оркестрын зөвлөлийн гишүүнээр сонгогдон, энэ жилээс тэргүүлэх хийлчээр ажиллах болсон. Саяхан болж өндөрлөсөн Л.В.Бетховены IX симфонийг 10 мянган хүний найрал дуутай тоглолтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй онцгой тоглолт гэдэг утгаараа дэлхийд их алдартай. Миний хувьд энэ тоглолтод гурав дахь жилдээ оролцсон” гэдгийг хийлч маань хэлж байв.

Авьяаслаг хийлч залуу "Одоо ажиллаж байгаа ажлаасаа Монголынхоо урлагт хэрэгжүүлэх олон ажил байна. Ер нь эх орондоо ажиллах төлөвлөгөөгөө боловсруулаад л явж байна гэсэн үг л дээ. Цаашдаа Монголдоо ганц сайхан мэргэжлийн филармони заалтай болохыг мөрөөддөг. Монголын маань уран бүтээлчид ч гэсэн зориулалтын заалтай болохыг л мөрөөдөг дөө" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юм унш 2019-12-17 95.236.14.71

Сайн залуу мундаг…гэхдээ Азид гэж бич дэлхий хол байгаа яагаачгүй …ернь дэлхий гэж ярихаа больцгоо хамжааргатай бай сэтгүүлчдээ юм унш…

Avatar

haha 2019-12-17 182.160.33.100

hiilch deegii enend ataarhaj bga bhda

Avatar

Зочин 2019-12-17 182.160.38.109

Онц

Avatar

иргэн 2019-12-17 182.160.2.19

Хийлч Дээгийгээс илуу амжилт гаргаж яваа залуу байна даа.

Avatar

ЗОЧИН 2019-12-17 150.129.142.57

урлаг соел спорт шинжлэх ухаан техник ой санамж мэт олон салбарт дэлхийн чихийг дэлдиилгэж байгаа монгол залуучуудаараа энэ 2019 онд маш бахархаж байна гагцхүү монголын ард түмэн хүүхэд залуучуудын ирээдүйн хөрөнгөнөөс ичиж зовохгүйгээр албан тушаал эрх ямба мэдээлэлийн ойрыг ашиглан хуйвалдан идэж шамшигдуулан и ханах цадахаа мэдэхгүй идэж ашиглаж буй гэмтэн нөхдүүд амиа аргацаан амьдрах хувийн шуналаа дийлэхгүй байгаа овт шаарууд авилгачид арьсаа хамгаалах гэсэн зүйл бүрийн бусармагчууд сөнө

Avatar

Монгол 2019-12-17 66.181.169.116

Монголынхоо нэрийг өндөрт авч яваа сайхан залуусын нэг байна. Улам их амжилт хүсье!

Avatar

Зочин 2019-12-17 203.169.49.121

Бас нэгэн монголын авьяаслаг хойч үе төрсөнд баяр хүргэе. Хэзээ нэгэн цагт монголд үнэтэй шоуны барилга биш жинхэнэ мэрэгжлийн урлагын ордон бий болно гэдэгт найдая.

Avatar

зочин 2019-12-17 66.181.166.196

энэ хүүхдийг хөөргөж байгаад өндрөөс унагахаар шийджээ, тэрнээс ийм нэг монгол хийлчийн талаар дэлхий шуугиад сүйд болоод байгаа юм байхгүй байхаа, цаасан малгай

Avatar

Зочин 2019-12-17 64.119.27.49

амжилт хүсье.сайхан мэдээгээр өглөөг угтлаа

Avatar

Зочин 2019-12-17 202.9.40.17

Баяр хүргэе.Сайн байна.Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж