Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ | News.MN

Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 хороо буюу Хилчин хотхоны арын хэсэг. Энэ жил тус хорооны 29 дүгээр гудамжинд булгийн ус ундарч, мөсний халиа үүсчээ. Үүнээс болж, айлуудын хашаа, байшин ус, мөсөнд автаж, орон гэртээ амьдрах ямар ч боломжгүй болсон байна. Мөсөн бүрхүүл тогтсон гудамжаар хүн байтугай авто машин ч явахын аргагүй болжээ.

Хэдхэн хоногийн дараа идэр есийн хүйтэн эхлэх гэж байхад  усанд автаж, хөлдчихсөн гэртээ усны гутал өмссөн хүмүүс  биднийг угтлаа. Зарим иргэн гудамжаар төмөр, мод тулж, мөс цөмрөхөөс сэргийлж яваа харагдав.

“ӨВЛИЙН ХҮЙТЭНД БАЙШИНДАА УСНЫ ГУТАЛТАЙ, ОРЖ ГАРЧ БАЙНА”

Тус хорооны иргэн Л.Мөнхжаргал гуайн хашааны урд хэсгээс энэ сарын 13-ны орой гэнэт хөрсний ус ундарч эхэлжээ. Улмаар хүүгийнх нь гэр бүхэлдээ усанд автсан байна. Биднийг очиход тэрбээр усны гутал өмсөөд байшингаасаа эд хогшлоо бага багаар зөөж байсан юм.

“Хэд хоногийн өмнө манай хашааны урд хэсгээс гэнэт хөрсний ус ундарч эхэлсэн. Хүүгийн маань гэр усанд автсан.  Тиймээс шуурхай албаныхан хашаанд шороо асгаж гэрийг нь барьж өгсөн. Одоо манай байшин руу ус нэвтрээд байгаа болохоор усны гутал өмсөөд  гэрээсээ эд хогшлоо зөөж байна. Манай хүүгийнх гэрийн бууриа цементээр цутгасан байсан ч доороос нь хөрсний ус халиад гараад ирсэн. Идэр ес эхлэхээр “Яана даа” гээд  аргаа бараад сууж байна” хэмээн тэрбээр учирлав.

Оршин суугчдын ярьж буйгаар Сонгинохайрхан дүүргийн 40 хорооны энэ хэсэг намгархаг газар учраас өвөл, зуны улиралд усанд их автдаг болохыг хэлж байлаа. Жил бүрийн өвөл булгийн гольдрол өөрчлөгддөг учраас тэр хавийн хаанаас ч хамаагүй  ус ундарч, халиа үүсдэг гэнэ.

ОДООГИЙН БАЙДЛААР 20-ИОД АЙЛ УСАНД АВТЖЭЭ

Биднийг очиход Онцгой байдлын газрын шуурхай албаныхан гурван машин шороо асгаж, буулгаснаас өөр арга хэмжээ аваагүйг иргэд хэлсэн юм. Усанд автсан ихэнх айл гэрээсээ нүүж, хашаа нь эл хуль хоцорчээ.

Нийтдээ 20-иод айлын хашаа, байшинд ус нэвтэрч, амьдрахад хүнд болжээ. Үүссэн нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авч байгааг тус хорооны Засаг дарга Л.Сачийхангайгаас тодруулахад “Одоогийн байдлаар манай хорооны 29 дүгээр гудамжны хэсэгт хөрсний усанд автсан тав зургаан айл байгаа. Хашаанаасаа машин тэргээ гаргаж чадахгүй хөлдсөн 11 айл гээд нийт 20 орчим айл усанд автсан. Өнгөрсөн долоо хоногт дүүрэг, хорооны ажилтнууд болон нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай албанаас арга хэмжээ авахаар ажилласан боловч байгалийн гамшгийг тогтоох ямар ч боломжгүй болжээ. Тиймээс тэр хавийн айлуудыг өвлийн улирал дуустал түр хугацаагаар нүүхийг зөвлөсөн. Зарим айл нь гэрээсээ нүүгээд эхэлсэн. Бидний зүгээс хорооныхоо нутаг дэвсгэр дэх хоосон хашаанд түр буулгах арга хэмжээг авч байна. Одоо хоёр, гурван айл нүүгээгүй үлдсэн” гэлээ.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайхад  өвөл булгийн ус ундарч, мөсний халиа үүсгэх тохиодол элбэг. Үүний улмаас нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай ажиллаж, мөсийг цөмлөж тээвэрлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, далан босгох зэрэг ажлыг хийдэг  байна. СХД-ийн дээрх хорооноос өөр нийслэлийн хэмжээнд хөрсний усны халиа үүссэний улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн газар одоогоор байхгүй, идэр есийн хүйтэн эхлэхээр хөрсний усны төвшин нэмэгддэг талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.

ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ШИЛЖИЖ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗАР ХУДАЛДАН АВСАН

Усанд автсан айлууд бүгд газраа эзэмших болон өмчлөх гэрчилгээтэй гэнэ. Иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас хотод суурьшихаар ирж, газраа худалдан авснаа хэлж байлаа.

Гэрийнх нь тавилга хазайж, муруйсан, доод хэсэгт нь модоор тулсан энэ айл  бол О.Мягмарханд гуайн хүүгийнх гэнэ. Хүүгийнх нь гэр, хашаа тэр чигтээ усанд автсан ч өвлийн хүйтэнд нүүх газар байхгүй гэртээ зутруухан өвөлжиж буй талаар учирлав. Хоолны ширээ, шкаф нь бүр хазайжээ. Учир нь газар доороос нь хөрсний ус ундарч, хөлдөөд байгаа нь энэ.

“Дүүргийн Засаг дарга, тойргоос нэр дэвшсэн гишүүд усанд автсан айлуудыг анхаарч, арга хэмжээ авч өгмөөр байна. Амьдрахад хүндрэлтэй орчинд хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ явахад үнэхээр хэцүү юм. Бид энэ газарт хөрсний ус урсдаг гэдгийг мэдэхгүй эд хөрөнгөөрөө хохироод байна. Манайх таван жилийн өмнө энэ газраа тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авсан. Хоёр жил сайхан амьдарч байгаад сүүлийн гурван жил өвөл болохоор энд тэндээс булгийн ус халиад эхэлсэн. Баруун талаар ямар ч хот төлөвлөлтгүйгээр шугам татсанаас хөрсний усны урсгалыг хаагаад хаячихсан. Ингэснээр иргэд өвлийн хүйтэнд өөрсдийнхөө эд хөрөнгийг орхиод айлын хашаа бараадаж нүүж байна. Манайх энэ хавьдаа айлын хашаа сарын 40-50 мянган төгрөгөөр түрээсэлж байна. Бид хороондоо “Гэр маань хөрсний усанд автсан” гэдгээ хэлэхээр хорооны зүгээс “Байгалийн гамшгийг яалтай билээ. Бид үүнийг тогтоох ямар ч боломжгүй. Та бүхэн өөрсдөө нүү” гэдэг хариултыг өгсөн” тухай иргэн Ч.Батдулам ярилаа.

Харин тус хорооны оршин суугч С.Зоригтбаатарын хашаагаар ороход машины дугуй эгнүүлэн өрсөн байлаа. Тэрбээр “Би уржигдар ажлаасаа тараад ирсэн чинь хашаа маань хөрсний усанд автаж, хашааны хаалга онгойхгүй болсон байсан. Хэдхэн өдрийн дараа гэр маань усанд автах болоод байна. Би аргаа бараад ус нэвтрэхээс сэргийлж, машины дугуй эгнүүлж тавьсан. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Ганц хүүтэйгээ хамт амьдардаг. Хөдөөнөөс хотод шилжиж ирээд зөвшөөрөлтэй шинэ газар худалдаж аваад нэг жил болж байна. Гэтэл өвөл нь гэртэйгээ усанд автахаар болоод байгаад санаа зовинож сууна” гэсэн юм.

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-17 202.21.108.250

Хөдөө рүүгээ буцацгаа оркуудаа. Нутгаа хөгжүүлж чадахгүй арчаагүйчүүд ээ

Avatar

иргэн 2019-12-17 192.82.76.241

МИЕЭ ХОТЫГ ОРКООР ДҮҮРГЭСЭН ХАРИУЦАХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2019-12-17 150.129.141.195

Худалдаж авсан айлууд юм.Одоо хавраас дахиад битгий хулхи дажгүй гээд зарчихаад
муухай монгол зан гаргав даа.Бас нэг хөдөөний айл хохирох бий дээ! .Айл догддоггүй ийм газар БҮҮ! амьдар!

Avatar

Зочин 2019-12-17 107.77.173.60

Хөдөөний хөлдүү толгойтуудыг яая ч гээд яах ч аргагүй….яаж ч учирлаж хэлээд хэл авахгүй тас гөжөөд хэвтчихнэ шүү дээ….үнэндээ яах ч аргагүй

Avatar

Зочин 2019-12-17 66.181.161.86

Chi harin pisda mini hodoorvvgee z**l haan bhaa chamaas zaalgahgvi

Avatar

Хххх 2019-12-17 64.119.18.251

Соц үеээс намаг гэдэг нэртэй газар анх айлууд бууж байхад нь хороо дүүогээс зөндөө хөөсөн хэн чтоогоогүй ямар ч зөвшөөрлгүй дайраад бууцгаасан одоо олон юм ярих хэрэггүй

Avatar

mr 2019-12-17 202.55.191.130

nuuh uu suuh uu

Avatar

Зочин 2019-12-17 202.9.46.143

энэ хөдөөнийхөн сонин шүү. Хөдөөнөө нүүж суухдаа газар ус шинжээд байдаг. Хотод орж ирэнгүүтээ алзахгүй байлгүйдээ гайгүй байлгүйдээ гээд үерийн аман дээр буучдаг

Avatar

Зочин 2019-12-17 202.55.188.34

Яах гэж ийм газар буусан юм бэ? Ѳѳрсдийнх нь буруу. Улаан цайм намган дээр очоод гэрээ барьчихдаг. Энэ судаг гуу, саарийг дагаад дүүрэн хашаа байдаг. Энэ чинь уг нь хавартаа урсдаг Баянгол гэж ховдол шүү дээ. Баянголын ам шургадаг ч гэсэн устай, мал идээ бэлчсэн газар байсан.

Avatar

Zochin 2019-12-17 174.221.146.239

Hugshuun… humuusiiig bitgiiii gadnaaas ni haraaad l judge hiiij bai ! Hediiigeeer huuuli yos yarival edgeeer humuust buruuu baigaaa ch, negent bed nar ene humuusiiiin amidralaaar amidarch uzeeegui bolohoor ene humuuus yag yamar nuhtsul bolomjid baisan talaaar medehguishdeee!!! Aaagaaaa bagtaasandaaa l iiim gazar buuuv gej… argaaa barsandaaa l ingeee bailguideee! Yadaj baihad Mongold yadarsan negend yalarhah, daramtlah, dargalah gesen humuuus olon shuuudeee!!!

Avatar

Zochin 2019-12-17 174.221.146.239

Amidral gedeg chini ih Daaajintai shuudeee.. neg udur chi ch bas iiim baidald oroh ch yum biluuu… hen medehev… bitgii uursuuuu dor humuusd hargis hatuuu handaj bai!!!

Avatar

zochin 2019-12-17 169.204.238.34

ydruuhan amidrltai ged tgd huuli durmee zurchuud hussnee hiiged bhimu????????????

Avatar

Зочин 2019-12-17 43.242.243.51

Байгалийн юмыг яалтай билээ, ер нь бууж суух газраа сайн шинжиж бай л гэсэн уг шуу дээ, одоо мянга уйлан дуугараад нэмэргуй ш дээ, нуу л гэж байна наад газар чинь

Avatar

Зочин 2019-12-17 122.201.21.140

Хориглосон газарт буусан бол эрсдлээ өөрөө хариуцна. Зөвшөөрсөн газарт буусан бол улс хариуцна. Ийм л ялгаа баймаар байна.

Avatar

Zochin 2019-12-17 174.221.146.239

Hugshuun… humuusiiig bitgiiii gadnaaas ni haraaad l judge hiiij bai ! Hediiigeeer huuuli yos yarival edgeeer humuust buruuu baigaaa ch, negent bed nar ene humuusiiiin amidralaaar amidarch uzeeegui bolohoor ene humuuus yag yamar nuhtsul bolomjid baisan talaaar medehguishdeee!!! Aaagaaaa bagtaasandaaa l iiim gazar buuuv gej… argaaa barsandaaa l ingeee bailguideee! Yadaj baihad Mongold yadarsan negend yalarhah, daramtlah, dargalah gesen humuuus olon shuuudeee!!!

Avatar

Зочин 2019-12-17 139.5.218.232

3 хорооллын 28 р сургуулийн баруун талын үерийн далангийн дээр хашаа барьсан байна 30 жилийн өмнө аймшигт үер болж олон хүн үхсэн хойд уулын ус тэр чигтээ орж ирдэг газрыг шороо асгаад өндөрлөсөн байна хэрвээ үер болвол ус ирдэгээрээ ирнэ нам дор газар руугаа урсаж 28 р сургууль хүрээ дээд сургууль үерт автагдах нөхцөлтэй болжээ

Avatar

zochin 2019-12-17 202.179.25.24

gazar olgoson meregjiltnuud,bas orschin suugchid buruutai,odoo naad chumuusee avarch uz

Avatar

Зочин 2019-12-17 203.91.116.74

Аль тэртээ социализмийн үед л намаг нэрээрээ алдартай л газар байсан. Хатаах гэж үзээд бараагүй. Баруун, зүүн салаа, хөтлөөс баруун талаас гаралтай бүх урсгал ус л энүүгээр дайрч гарах ёстой. Ийм газар өгдөг, авдаг ямар ч тэнэг хүмүүс байдаг юм. Үерийн аюул бас бий.

Avatar

зочин 2019-12-17 192.82.64.248

намгархаг газар гэдэг чинь ногоог ургамалтай, хотын уушиг л гэсэн үг, тэрийгээ сүйтгээд, газар олгоод, ширгээгээд, хатаагаад байдгаа болиочээ, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өчнөөн байгууллага байдаг, энэ асуудалд анхаармаар юм. хотын захиргаа худлаа мод тарьж үхүүүлж байхаар ядаж энэ байгаа байгалаа хайрлаач.

Avatar

зочин 2019-12-17 119.40.103.6

Монголчууд дээр үеэсээ ийм голын сайр хонхор газар буудгүй шүү дээ. Хөдөөнөөс шилжин ирэх нүүдлийг зогсоох хэрэгтэй. Хот дүүргийн газрын албанд монгол сэтгэлгээтэй хүн ажиллуулахгүй бол шууд л дагуулын мэдээ хараад газар олгож байгаа нь туйлын буруу. Монгол уламжлалаа мэдэхгүй бол хохь нь болно шүү.

Avatar

ДОРЖ 2019-12-17 49.0.135.63

ЭНЭ ОРЧИН ЧИНЬ УГААСАА БАЯНХОШУУНЫ ГОЛ ГЭЭД 70 ААД ОНД ГОЛ УРСДАГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ГОЛЫН ДЭЭР ХАШААГАА ХАТГАСАН ГЭЭД Л БОД. БАЙГАЛЬ ЯАХЫГАА ХӨЛДҮҮС ТОЛГОЙТУУДААР ЗААЛГАХГҮЙ УРСДАГААРАА Л УРСАНА. НҮҮНЭ ҮҮ БАЙНА УУ.ӨӨРСДӨӨ Л МЭД.

Avatar

Зочин 2019-12-17 202.131.225.53

Анхнаасаа яах гэж ийм газар буусан юм. Яах гэж ийм газар олгосон юм. Байгаль дэлхий өөрөө та нарийг шийтгэж хөөж байгаа юм.

Avatar

зочин 2019-12-17 192.82.64.248

энэ газар олгосон хэн нэгэн хариуцлагатан нь байгаадаа, яах гэж ийм ажил хийж хүмүүсийг хуурдаг юм бэ, анхнаасаа эмх цэгцтэй, ажлаа зөв хийдэг бол хаана хаанаа ийм асуудал үүсэхгүйдээ, бас нөгөө талдаа булаг шандаа ширгээсэн, байгал орчинд халтай улам л хууриай, хатсан, шуурсан газар болгож байна.

Avatar

УБ 2019-12-17 66.181.185.168

Хохь чинь

Avatar

zochin 2019-12-17 202.170.80.25

ugaasaa iim gazar anhnaasaa buuj bolohgui geed bhad n yah gj buusiin bee

Avatar

Зочин 2019-12-17 66.181.160.44

ugaasaa ene boos hamuundaa barigdsan baliar yumnuudiig bitgii too ayndaa uheed niigem tsever bolno

Avatar

Зочин 2019-12-17 66.181.160.44

ene hodoonii ork guilagchin tsarai;lsan yumnuudiig hotoos hooj garga yadargaatai atsnuud ve 3 han shoroo mashin asgasan ch geh shig davarsan baliar buduuleg hodooni bohir yumnuudiig shuud buudtsan deer dee gaitai zavaan yumnuud

Avatar

Зочин 2019-12-17 103.212.118.89

х***а шээс мин хужааруугаа өөрөө зайл. монгол хүн халхын хавтгайд хаана буухаа хятад шээсээр заалгах болоогүй шүү

Avatar

Дэлгэрмаа 2019-12-17 203.91.119.10

Юм болгоныг төр засгийн буруу гэж хүний өмнөөс амьдарч байгаа юм аашлахаа хэзээ болих хүмүүс вэ

Avatar

Ард Аюуш 2019-12-17 103.111.68.3

1981 онд Баянхошууны одоо айл буусан байгаа газарчин ус халиад мөсөн тогтоогдоод УБ хотын захиргаанаас хашааны газар олгодоггүй байсан. Нийслэл газар зохион байгуулалтын алба иргэдийн ая тухтай амьдрах боломжоор хангах талаар ажлаа хийгээч авилга өгөөд хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалтай хашаа газар аваад наймаалцадаг сүлжээ таслан зогсоож, хариуцлага тооцож, х иргэдийн хохирлыг барагдуулах шаардлагатай

Avatar

Зочин 2019-12-17 202.179.27.43

Хөдөө рүүгээ буц гээд ад үзээд байж болохгүй. Монгол улсын хамаг баялгыг татвар татаас нэрээр авчихаад нийслэлийнхэн тэгж буруу ярьж болохгүй. Яг үнэндээ улаанбаатарт ямар ч мал аж ахуй уул уурхайн баялаг байхгүй гэдгийг эхлээд нэг бод. Дандаа орон нутгаа цөлмөж ухаж тонож амьдардаг гэж хэлсэн ч болно. Энэ бол зүгээр л баялгын тэгш бус хувиарлалтын гай.

Avatar

Зочин 2019-12-17 66.181.160.44

muu ats min chi ooroo edniigee avaad z**l bos hamuutai zavaan yumnuud

Avatar

хөдөө амьдар 2019-12-17 202.5.202.132

хөдөөнөө байж байхгүй юу гэж ирсийн бээ, энэ хот ачааллаа даахаа больлоо, хөдөө орон нутгаа хөгжүүлээд тэндээ ажиллаж амьдарвал илүү эрүүл агаарт илүү сайхан тайван амьдрах боломжтой баймаар юм, ах дүү амраг садангийнхаа дунд илүү дээр шүү дээ, эмээ өвөөгөөсөө хотод амьдарсан бид аль хөдөө очихов дээ

Avatar

haha 2019-12-17 122.201.26.172

Ugaasaa usan deer buusan ailuud sht nvv gesen shaardlaga zunduu tawisan sht odoo huuj yawuulaach haa haana shudarga l baya

Avatar

Зочин 2019-12-17 150.129.141.19

Наад гол чинь 21ийн орчлон хотхоны хажуугаар гардаг. Зундаа нов ногоон болдог, нуур, намаг гэмээр ногоон. 3,4 жилийн өмнө ногоо тарьчихмаар газар бна гд зөвшөөрөл хөөцөлдөхөд нэг ч айл нь зөвшөөрөлгүй, өгдөггүй л гэж байсандаа. Гол, намагт амьдарч болохгүй л дээ.

Avatar

Зочин 2019-12-17 202.9.40.45

Гэнэт гарсан юм байхгүй. Нэг хэнэггүй нөхөр жорлон ухна гэж эксгэ ажиллуулаад нилээн доошлонгуут ус гараад ирсэн гэсэн. Тэгээд ийм байдалд хүрсэн. Тэр нөхрөөс болж олон айл хохирч байна. Манай дүүгийх тэнд байдаг. Хашаа руу нь ус ороод ирсэн. Аргагүй байдалд ороод нүүсэн. Нэг иргэний хариуцлагагүй байдлаас болж ийм байдалд хүрсэн.

Avatar

Зочин 2019-12-17 202.5.202.132

бусдаас буруу хайж байхаар нутга буцсан нь дээр шүү дээ

Avatar

буц даа 2019-12-17 202.5.202.132

бусдаас буруу битгий хай

Avatar

Зочин 2019-12-17 202.9.47.26

Бусдаас бурууг хайхгүй ээ болохгүй газар хэн хэн нь буучаад

Avatar

Nutag butsaa! 2019-12-17 202.126.89.180

Hohi chini er,huduu ryygee butsaa,nutagt chini huurai gazar zunduu baigas

Avatar

Зочин 2019-12-17 202.4.248.65

Нийслэлийн газрын алба гэж юу ч хийдэггүй газар нэг байх юм. Айлуудад газрын зөвшөөрөл өгөхдөө сайн судалж хаана нь ямар газар байна хгн амьдрахад боломжтой юу үгүй юу, намагтай газар уу үгүй юу гэх мэт судалгааг хийж газар өгөх ёстой шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-17 202.5.202.132

угаасаа нэмж газар битгий өг л дөө, энэ хот ачааллаа дийлэхээ байлаа

Avatar

Монгол хүн. 2019-12-17 103.10.21.30

Хөдөөдөө амьдарч байхгүй дээ. Хотод зовлон хайж ирээ юу даа. Хөдөө байсан бол хүний өгсөн алгын чинээ газар яг зоогдохгүй дураараа дуртай газраа амьдрах байсан даа…

Avatar

Зочин 2019-12-17 66.181.165.93

huuhduud l huurhun iu ch boloogyi met toglood l….

Avatar

Зочин 2019-12-17 66.181.180.104

Голын сайрт намагт хэзээ бууж байсийм баянхошуунд баахан тийм айл байна лээ

Avatar

zochin 2019-12-17 66.181.190.98

зөвшөөрөлгүй эсвэл албатай юм шиг үер усны ам таглаж буудаг монгол сайхан заншил байх юм.

Avatar

Зочин 2019-12-17 66.181.180.104

Газар л байвал буучихдаг ёс хаана ч байхгүй ялангуяа монголчууд

Avatar

Зочин 2019-12-17 202.126.89.106

Хүний төлөө амьдарч байгаа биш дээ.Одоо яаахав дээ!!!!Монгол хүг буух газраа сайн харж тооцоолож буудаг сан.хямд гээд хашаа байшин авах аюултай шүү

Avatar

ррр 2019-12-17 64.119.19.98

паартай байшинд илжрэх шахам хэвтэж байгаа хүмүүс энэ хүмүүсийн зовлонг ойлгохгүй л дээ.

Avatar

Зочин 2019-12-17 202.9.46.67

Нутаг руугаа буцацгаа, өөр арга байхгүй. Бас л төр засгийг буруутгаж хохирлыг минь барагдуулж өг, үнэгүй байр өг гэх гэж байна уу?

Avatar

zorig 2019-12-17 202.9.46.106

Газарын албанааас маш их мөнгө нэх

Avatar

Монгол хүн 2019-12-17 202.21.100.210

Угаасаа усны ундаргатай газар шүү дээ. Яах гэж ингэж шоудаж байдаг юм. Нүүж ирээд бууж чадсан юм чинь Зүгээр л тэгээд хаяад нүүгээд яваач дээ. Хэдэн төгрөг хэнээс салгах гээд байдаг юм. Дов товгор газар гэрээ барьж бай гэж өвөг дээдэс маань сургадаг сургаалийн хаагуур нь явсан хүмүүс вэ.

Avatar

zochin 2019-12-17 202.131.251.130

yah gej iim gazar buusan yum, tor zasag hucher buulgasan bish dee. hezee baihdaa mongol hun namgan dund buurai zasdag bailaa.

Avatar

Amar 2019-12-17 182.160.36.233

Тэнэгээ л гайхуулж байгаа юм даг уу даа.

Avatar

Зочин 2019-12-17 202.21.107.69

ene heseg ugaasaa namag baisan gazar. bulagtai. hetsuu gazar l gazartai um bna daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж