АНУ-ын “С-130” онгоц Афганистан улсад осолдсон билээ. Ослоор багийн зургаан гишүүн болон таван зорчигч амиа алджээ. Мөн 13 хүн гэмтсэн байна.
Пентоганы хэвлэлийн албанаас мэдээлснээр “Афганистан, Пакистаны хилийн ойролцоо байрлах Жалалабад нисэх буудалд осол болсон. Ослоор бүх хүн амиа алдсан” гэжээ. АНУ-ын мэргэжилтнүүд ослын газар ажиллаж байгаа юм.
Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл дээрх ослыг захиалж, онгоцыг сөнөөсөн болохоо мэдэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийн дараа Цагаан ордны тэргүүн Барак Обама дургүйцлээ илэрхийлж “Энэ бол санаатай үйлдэл. Тэд дайныг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.