Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.12.17) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10  метр.  Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15  градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  4-9 градус хүйтэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж