Дэлхийн хүчирхэг гүрнээр хөршүүд дахин тодров

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүчирхэг гүрнээр хөршүүд дахин тодров

Дэлхийн хүчирхэг гүрнээр хөршүүд дахин тодров

Дэлхийн геополитикийн гол тоглогч, эдийн засгийн нөлөө бүхий хүчирхэг гүрнүүдийн жагсаалтыг АНУ, ОХУ, Хятад улс дахин тэргүүллээ. Энэ жагсаалтыг “BAV Group” болон Пенсильванийн их сургуулийн “Wharton”  сургуулийн шинжээчид  гаргасан байна. 2019 оны нөлөө бүхий орнуудын жагсаалтыг дөрвөн бүс нутгийн 80 орны 20 мянга орны хүмүүсийн дунд явуулсан судалгаа болон гадаад харилцааны бодлого, цэргийн зардал зэрэг олон шалгуураар тодруулсан байна. Тэр дундаа удирдагч, эдийн засаг, улс төрийн нөлөө, олон улсын хүчирхэг нөхөрлөл, цэргийн хүч зэрэг таван шалгуурыг гол шалгуураа болгожээ.

АНУ дэлхийн нөлөө бүхий хүчирхэг орноор тодроход дэлхийн хамгийн том эдийн засаг, жилд 640 тэрбум ам.долларыг цэрэг, армийн зардалд зарцуулж буй нь хамгийн их нөлөөлжээ. АНУ нь терроризмын эсрэг дайнд тэргүүлэх байр суурийг эзэлж, Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллага болон дэлхий даяар цэргийн тусламж, дэмжлэгт үзүүлж буй хувь нэмэр нь олон улсыг тэргүүлж байна. АНУ нь 2017 онд 35 тэрбум гаруй ам.долларыг эдийн засгийн тусламж, 15 тэрбум ам.долларыг цэргийн зардалд зарцуулжээ. АНУ нь 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн баян орнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх аж. 2008 оны эдийн засгийн хямралд онцгой нөлөө үзүүлсэн байгаа банкны системд анхаарлаа голчлон хандуулах гэнэ. АНУ-ын эдийн засгийн дэд бүтцийн үзүүлэлт маш өндөр байдаг ба цаашдаа ч энэ хэвээрээ байх аж. Америкийн эдийн засаг 2050 он гэхэд 22.27 триллион ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Үүний араас ОХУ болон Хятад улсууд цэргийн зардлын хэмжээгээрээ хоёр, гуравдугаар байранд бичигджээ. АНУ-ын хил хязгаарыг даван гарч, Хятад улс 2050 он гэхэд дэлхийд хамгийн баян орон болох төлөвтэй байна. Хятад улс нь 25.33 триллион ам.доллараар дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдох болно хэмээн үзжээ. Мөн хүн амын өсөлтөөс илүүтэй ирээдүйд эдийн засгаараа өргөн хүрээг хамрах магадлалтай. Япон шиг тэдний ажиллах хүч хөгширч, нэг хүүхэдтэй байх бодлого нь хүн амын өсөлтийг удаашруулж, Энэтхэгт дэлхийн хүн амын тоогоор тэргүүлэх байр сууриа алдах аж.

Харин Герман, Их Британи, Франц, Япон орнууд олон улсад үзүүлж буй эдийн засгийн тусламжийн хэмжээгээр удаах байруудыг эзэлсэн байна. Европын хамгийн баян чинээлэг улс хэмээгддэг Герман нь ирээдүйд ч энэхүү тэргүүллээ үл алдах аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2050 онд тус улсын эдийн засаг 3.71 триллион ам.доллараар үнэлэгдэж, Европ төдийгүй дэлхийд хөрөнгө чинээгээрээ гайхагдах болно. Харин нэг хүнд ногдох орлогоороо 18-р байрнаас 10-р байр руу дэвших аж.

Аж үйлдвэр, техник технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улс ирээдүйд ч хүчирхэг эдийн засгаа хадгалж үлдэнэ. Харин хүн ам нь 25 саяаар буурах бөгөөд ажилгүйдлийн түвшин нь ч мөн багагүй хэмжээгээр өсөх төлөвтэй байна. 2050 онд тус улсын эдийн засаг 6.43 триллион ам.доллараар үнэлэгдэх болно.

Израйль, Саудын Араб улсууд ДНБ-д ногдох цэргийн зардлын хэмжээгээр найм, есдүгээр байранд орсон бол Өмнөд Солонгос улс нэг байраар ахиж, 10 дугаарт нэрлэгджээ. Олон улсын улс төр, эдийн засаг, цэргийн хүчний нөлөөлөл багатай орнууд нь ихэвчлэн жижиг, буурай орнууд нэрлэгдсэн ба тэдний дунд Хойд Европын Эстони улс оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж