Бүхэл бүтэн амьдрал өнгөрсний дараа өөрийгөө хөнөөсөн алуурчныг олж чадсан хачирхалтай түүхийг сонирхуулъя.
Сири, Израиль хоёрын дундах маргаантай бүс-Голаны өндөрлөг хавьд нэгэн хүү төржээ. 3 нас хүрэхдээ маш ухаалаг сэргэлэн, хэл ярианы хөгжил сайтай, санаагаа нэн тодорхой илэрхийлдэг болсон байна. Харин ярьсан зүйл нь эцэг эхийг нь айлгаж орхив. Хүү урьд насны амьдралаа мэдэж байж. Түүгээр ч зогсохгүй өмнөх амьдралынхаа төгсгөл үе, үхлийн шалтгаанаа хүртэл санаж байжээ.
Ямар нэгэн хэрүүл маргааны улмаас толгой руугаа сүхээр цохиулж байгаа аймшигт үзэгдэл хүүг салахгүй даган зовоодог байв. Эцэг эх нь эхлээд нэг их ойшоогоогүй ч, хүүг бүр нарийн ширийн юм яриад байхаар нь тосгоны зөвлөлдөө ханджээ.
Хүүгийн ярьсныг бататгахын тулд суурингийн хэсэг оршин суугчид хүүгийн заасан суурин руу явжээ. Тэнд хүү өөрийн урд насанд амьдарч байсан байшинг таньсан бөгөөд өөрийнх нь сүнс оршиж байсан хүний нэрийг ч санасан байна. Түүний нэрлэсэн хүн үнэхээр хүүгийн зааж өгсөн газар амьдардаг байсан бөгөөд, сураггүй алга болоод 4 жил өнгөрсөн байжээ. Хүү өөрийг нь алсан алуурчны нэрийг санаад зогсохгүй шууд гэр лүү нь чиглэжээ. "Чи намайг яаж алсныг би сайн санаж байна" хэмээн хүү гэмт хэрэгтэнд хандан хэлсэн байна. Бид ноцолдож, чи намайг сүхээр цохьсон шүү дээ” гэхэд алуурчин цас шиг хувхай цайсан хэдий ч гэмээ хүлээгээгүй байна.
Холбоотой мэдээ