Төлбөрийн тэнцлийн алдагдал 72 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцлийн алдагдал 72 хувиар буурчээ

Монголбанк энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн статистикийг танилцууллаа. Уг мэдээллээр эхний найман сард урсгал тэнцэл 358.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 72%-иар буурсан байна. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг гурав дахин буюу 662.7 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 47%-иар буюу 512.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 640.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 37%-иар буюу 173.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох багцын хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 69%-иар буюу 324.4 сая ам.доллараар буурсан нь байна.

Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улсын гаднаас авч байгаа бараа, үйлчилгээ болон гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт, зээл, мөнгөн урсгалын статистик юм.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж