Улсын Филармонийн симфони оркестр Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоо өнөөдөр үдэш Филармонийн танхимд 19.00 цагт тоглоно.
Тоглолтод тоглогдох өвөрмөц нэг уран бүтээл нь Солонгосын ардын дуу болох арираний хөгжмийг Солонгос удирдаач удирдан хүргэнэ. Ариган нь Монголчуудын хэн зохиосон нь тодорхойгүй ам дамжин дуулагдсаар ирсэн ардын дуутай адил солонгосын үндэсний соёлыг харуулсан уянгалаг хөг аястай сайхан бүтээл аж. Ариран нь ёнчон ариран, милян ариран, жинду ариран, гонвонду ариран гээд нутаг нутгийн онцлогоос хамаарсан олон төрөл байдаг байна.
Мөн Шостаковичийн алдарт IX симфони, Франсис Пулёнкын төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглоно.
Т.АНУ