Киргиз улс уран олборлохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Киргиз улс уран олборлохыг хориглов

Киргиз улс уран олборлохыг хориглов

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсад ураны орд газар ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурж баталгаажуулсан тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Энэхүү хуульд зааснаар Киргизийн нутаг дэвсгэрт уран болон төрийн орд газрын хайгуул явуулах, олборлох, хаягдал хадгалах, цацраг идэвхт материал болон цацраг идэвхт хаягдлыг хориглосон бөгөөд иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, цацраг туяа ба экологийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

"ЮрАзия" компани Иссык-Куль мужид уран олборлож эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж, олон мянган иргэн эсэргүүцэн жагсаж, гарын үсэг цуглуулаад байсан юм.

Эх сурвалж: AKI PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж