Өрсөлдөгчөө чин сэтгэлээсээ дэмжсэн Нигерийн мисс олны хайрыг татав

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Өрсөлдөгчөө чин сэтгэлээсээ дэмжсэн Нигерийн мисс олны хайрыг татав

Өрсөлдөгчөө чин сэтгэлээсээ дэмжсэн Нигерийн мисс олны хайрыг татав

Дэлхийн 100 гаруй орны үзэсгэлэн гоо, ухаан төгөлдөр бүсгүйчүүдийг нэгэн тайзнаа өрсөлдүүлсэн “Miss World 2019” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Тэмцээний ялагчаар Ямайка улсын мисс Тони Анн Сингх хэмээх бүсгүй тодорсон бөгөөд түүнээс илүү өөрийн өрсөлдөгчийнхөө баярт мэдээг чин сэтгэлээсээ баярлан хүлээн авч буй гуравдугаар байранд орсон Нигерийн миссийн сэтгэл хөдлөл олны хайр хүндэтгэлийг хүлээжээ.

Хамгийн сүүлд Нигер, Энэтхэг, Ямайкийн гоо бүсгүйчүүд шалгаран үлдсэн бөгөөд Ямайкийн мисс ялагч боллоо хэмээн зарлах агшинд Нигерийн мисс үнэн сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч дэвхцэн, уйлж байсан юм. Ийнхүү хэдий нэгэн зорилгын төлөө өрсөлдсөн ч ялсан нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэсэн Нигерийн мисс Дугласыг ялагчийн титмийг зүүгээгүй ч тус тэмцээний бас нэгэн том ялагч боллоо хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж