Электрон барааны борлуулагчид, зуучлагдын дунд явуулсан судалгаагаар үнэтэй ухаалаг утасны хэрэглээ Орост нэмэгджээ. Гар утасны худалдаанд зарцуулсан мөнгө дунджаар 5 орчим хувь өссөн нь оросууд дунджаар 16-17 мянган рублийн үнэтэй ухаалаг утас худалдан авч байна гэсэн үг ажээ.
"Техникийн үзүүлэлт өндөртэй, сүүлийн үеийн шинэ загварын утасны хэрэглээ сүүлийн 2-3 жилд нэмэгдсэн” хэмээн "М.Видео — Эльдорадо" группын шинжээч Владимир Чайка хэлжээ.
Tele2 компанийн судалгаагаар оросуудын хамгийн өргөн хэрэглэж байгаа гар утас нь Өмнөд Солонгосын Samsung байна. Үүний Huawei, Honor, Xaomi, Apple багтаж байна. Эдгээрээс Apple брэндийн утаснууд өндөр үнэтэй учраас мөнгөн зардлаар авч үзвэл Apple толгой цохиж байгаа юм.
Хэрэглэгчийн эрэлтийг даган ухаалаг утасны лизингийн үйлчилгээ өргөжиж байгааг борлуулагчид хэлсэн байна. Мөн гар утасны онлайн борлуулалт нэмэгдэж байгааг "Связной" компанийн Борлуулалтын хариуцсан захирал Давид Борзилов хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ