Оросын мэдээллийн РИА Новости агентлагийн дэргэдэх РИА Рейтинг судалгааны байгууллагаас гаргасан үзүүлэлтээр оросууд орлогынхоо 30,2 хувийг хоол хүнсэнд зарцуулж байгаа ажээ. Гэхдээ зарим улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт биш гэдгийг онцолсон байна. Тухайлбал, Украинд орлогын тал хувь нь хүнсний зарлагад явдаг гэжээ.
Судалгааны дүнг гаргахдаа 2018 оны өрхийн зарлагад үндэслэсэн бөгөөд үүнд согтууруулах ундааны зардал багтсан гэдгийг РИА Рейтинг онцолжээ.
РИА Рейтингийн судалгаагаар Европын орнуудаас хүнсэндээ хамгийн бага зардлыг Люксембургийн иргэд гаргаж байгаа ажээ. Люксембургчууд орлогынхоо 8,4 хувийг хоол хүнсэд зарцуулж байна. Нидерланд болон Их Британид 10,6, Ирланда 11,5 хувь, Финланд 11,7 хувь байгаа нь хамгийн багад тооцогдож байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ