Өрөө төлөөгүй иргэдийн тоо Орост нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Өрөө төлөөгүй иргэдийн тоо Орост нэмэгджээ

Өрөө төлөөгүй иргэдийн тоо Орост нэмэгджээ

Өрөө төлөөгүй шалтгаанаар хилийн хорио тавиулсан орос иргэдийн тоо энэ онд 3,4 сая болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн дүн юм хэмээн ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Гүйцэтгэх газрын дэд дарга Дмитрий Желудков РИА Новости агентлагт  өгсөн ярилцлагадаа хэллээ.

"2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар өрөө төлөөгүй 3,4 сая хүний хилээр гарах эрхийг түр хугацаагаар хориглоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар илүү байна” хэмээн тэр хэллээ.

2019 оны эхний арван сарын байдлаар нийтдээ 6,6 сая хүнд хилийн түр хорио тавигдсан бөгөөд үүнээс бараг тал нь өрөө барагдуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж