Өндөр өсгийтөөс хялбархан углааш болон хувирдаг орчин үеийн шийдэлтэй загварлаг гутлууд Австралид 159 доллараар зарагдаж эхэллээ. "Бүх бүсгүйчүүдийн мөрөөдөл" хэмээн нэрлэгдсэн энэхүү гутлын загварыг анх Германы Mime et moi бренд 2016 онд олонд танилцуулж байсан билээ. Брендийн үүсгэн байгуулагч гурван найз анх нэгэн үдэшлэгийн дараа найз охид нь өндөр өсгийт өмсөж, хөл нь ядрахын эрхээр хөл нүцгэн алхаж, гэр дүүгээ явахыг харж энэхүү санаагаа олжээ.
Ийнхүү дэгжин, ганган охид бүсгүйчүүд хөл өвдөх, хөл нүцгэн алхах, найз залуутайгаа гутлаа солих зэрэг олон асуудлаас аврагдаж, долоон төрлийн хэмжээтэй өсгийнөөс хүссэнээ сонгон солих боломжтой болсон байна.
Гутлыг гурван төрлийн загвартай 10 см өсгийнүүд, хоёр төрлийн 7 см, мөн углааш болгох 3 см өсгий болон илүү өсгийгөө авч явах загварлаг цүнх дагалдах аж.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ