Домогт Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны зүүж байсан нарны шил Лондонд болсон “Sotheby’s” дуудлага худалдааны үеэр 183,000 ам.доллараар зарагджээ.
Дугуй хэлбэртэй, ногоон туяатай, алтан хүрээтэй уг шилийг тус хамтлагийн гишүүн Ринго Старр, Жорж Харрисон нарын жолооч асан Алан Херринг олон жилийн турш хадгалж байсан бөгөөд нэрээ нууцалсан нэгэн эрхэм худалдан авсан байна.
Шилний танилцуулга дээр Херринг “1968 оны зун би Ринго, Жорж хоёрыг ажилд нь хүргэх замаараа Жон Ленноныг дайрч авсан юм. Жон машинаас буухдаа арын суудалд нарны шилээ орхисон байсан. Шилний нэг линз, нэг гуя нь салсан байсныг хараад би засуулаад өгөх үү гэж Жоноос асууж байв. Тэгэхэд тэр энэ шилээ гангараа төдий эд байсан тул засуулах хэрэггүй гээд надад үлдээсэн юм” хэмээн бичжээ. Харин тэр цагаас хойш тэрхүү шил эвдэрхий хэвээрээ Херрингэд хадгалагдаж байсан нь ийн өндөр үнээр зарагдсан байна.
Эх сурвалж: BBC