Францын А.Пентюро тэргүүллийг авлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Францын А.Пентюро тэргүүллийг авлаа

Францын А.Пентюро тэргүүллийг авлаа

Өвлийн спортын сонирхолтой төрөл болох уулын цанын дэлхийн цомын 2019-2020 оны улирлын ээлжит гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эрэгтэйчүүд Францын Валь-д’Изерт өрсөлдсөн бол эмэгтэйчүүд Швейцарийн Санкт-Мориц дахь цанын баазад өрсөлдсөн байна.

Альпийн нурууны баруун бэлд орших Валь-д’Изер цанын баазад жиант слалом болон слалом төрлийн уралдаан төлөвлөгдсөн байсан ч их хэмжээний цас болон хүчтэй салхины улмаас эхний өглөө явагдах байсан жиант слалом уралдаан цуцлагдсан. Энэ сарын 15-ны үдээс хойш слалом төрлийн уралдаан болсон бөгөөд нутгийн тамирчин Алексис Пентюро 1 мин 47.91 секундын амжилт үзүүлж, тус гарааны ялагч болсон байна.

Тэрбээр эхний гараандаа 52.85 секундын амжилттай гулгасан бол дараагийн гараандаа 55.06 секунд хурдалж, нийт 1 мин 47.91 секундын амжилт үзүүлжээ. Ингэснээр 28 настай Франц залуу 100 оноо авснаар дэлхийн цомыг нийлбэр дүнгээр 264 оноотой тэргүүлж эхэллээ. Түүний араас Шведийн А.Мюрер болон Италийн С.Гросс нар 2,3-р байранд шалгарч шагналын тавцан дээр гарчээ. Дэлхийн цомын дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Итали улсад үргэлжилнэ.

Швейцарьт эмэгтэй цаначид супер-жи болон параллель слалом төрөлд өрсөлдсөн. Супер-жи төрөлд олимпийн аварга Италийн С.Гожжа тэргүүн байр эзэлсэн бол параллель слалом төрөлд Словакийн залуу тамирчин П.Влгова тэргүүн байр эзэлсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж