"НИТХ-ын төлөөлөгчид бол У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэйнүүд"

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

"НИТХ-ын төлөөлөгчид бол У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэйнүүд"

"НИТХ-ын төлөөлөгчид бол У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэйнүүд"

Энэ үгийг НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга хуралдааны үеэр хэлэв. Учир нь НИТХ-ын төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх саналаасаа ухарч, цуцлав. Өмнө нь НИТХ-ын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эзгүй хойгуур хуралдаж, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэр гаргасан юм. Харин Ерөнхий сайд хойноос ирээд Хотын даргыг дуудаж, загнажээ.

Тиймээс Хотын дарга яаран сандран, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийж, шийдвэрээ цуцлав. Харин үүнд нь НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Баталсан төсвөө хоёр долоо хоногийн дараа өөрчилж байсан түүх байхгүй. Хүн амын орлого буурсан үед татвар нэмэгдүүлэх нь буруу байсан гэдгийг анхнаас нь хэлсэн. Анхнаасаа биелэх боломжгүй төсөл өргөн барьсан. Үнэнийг хэлэхэд МАН-ын төлөөлөгч та нар утсан хүүхэлдэйнүүд юм. Нэг дарга нь татвар нэмнэ гэхээр нэмээд, том дарга нь нэмэхгүй гэхээр хасаад л явж байна. Гаргасан шийдвэрээ хамгаалж чадахгүй, кнопчин болжээ” гэв.

Хотын удирдлага анхнаасаа шийдвэрээ судлаагүй оруулж ирсэн үү, эсвэл У.Хүрэлсүх даргынхаа улс төрийн жүжгийн сценариар татвар нэмэх асуудал явсан уу. Ямар ч гэсэн Д.Баттулга төлөөлөгчийн хэлснээр НИТХ-ын төлөөлөгчид үнэхээр утсан хүүхэлдэй болж, намын даргынхаа улс төрийн жүжгийн гол дүрд тоглов уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж