40 имжний амь тасалсан этгээд оршин суугчдыг айдаст автуулав | News.MN

40 имжний амь тасалсан этгээд оршин суугчдыг айдаст автуулав

40 имжний амь тасалсан этгээд оршин суугчдыг айдаст автуулав

40 имжний амь тасалсан этгээд оршин суугчдыг айдаст автуулав

Австралийн Викториа дахь Данкилд тосгонд хоёр өдөрт 40 үхсэн имж олдсон байна. Имжнүүдийн биед хүчирхийллийн шинж тэмдгүүд болон буудуулсан шарх байгаа нь хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг болохыг баталж, нутгийн оршин суугчдыг айдаст автуулаад байна.

Хоёр сарын өмнө Викториан захиргаанаас "Имжийг тэжээвэр амьтны хүнсний зориулалтаар агнаж болно" гэсэн хууль баталсан билээ. Учир нь имжний тоо толгой хэт өссөнөөр жолооч, фермерүүдийн ажилд ихээр саад болж байсан аж. Гэвч дээрх 40 имжийг зүгээр агнах бус тарчлаан зовоож хөнөөсөн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж имжнүүдийг олоход үнэхээр нүд хальтрам байдалтай байсан гэдгийг онцлоод, "Алуулсан имжнүүдийг харахад энэ хэргийг үйлдсэн хүн яав ч эрүүл биш санагдсан. Энэ хэрэг оршин суугчидтай ойрхон гарч байгаа нь бүр их түгшүүртэй байна. Тэр байтугай хэргийн газраас 200-300 метрт сургууль байдаг" хэмээн ярьжээ.

Австралийн имжний нийгэмлэгийн төлөөлөгч Никки Саттербигийн мэдээлснээр, имжний анчид арьс болон махыг нь тус тус 10 доллараар өгдөг байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-16 192.82.72.203

Gemt heregten medreliin ovchtei baidgiig erdemted batlah geed baigaa ee munkhnaran eejee teneg hunees dor hun gej bii hyazgaargui dor ch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж