Ан хийж яваад нэгнийхээ аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Ан хийж яваад нэгнийхээ аминд хүрчээ

Ан хийж яваад нэгнийхээ аминд хүрчээ

Увс аймгийн нутагт ан хийж явсан иргэд сум алдаж, нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж ирсэн байна. Талийгаач нь тус сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан байна. Б нь  үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрчээ. 

Шалгалтын явцад талийгаач нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь, баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн долдугаар сард Говь-Алтай аймагт долоон настай хүү буу оролдож байгаад сум алдсанаас ээж нь амиа алдаж, дүү нь хүнд шархадсан харамсалтай хэрэг гарч байв. 

Э.Бурам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж