Оросын зэвсэгт хүчинд дэглэлт их байна

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Оросын зэвсэгт хүчинд дэглэлт их байна

Цэрэгт татагдаж очоод өөрийн нөхдийнхөө гарт эрүүл мэндээрээ хохирсон цэргүүдийн тоо 2010 онд эрс нэмэгдсэн байна гэж “РИА Новости” агентлаг өнөөдөр мэдээллээ. Дэглэлт гэдэг нь ихэвчлэн өмнөх оны ахмад цэргүүд нь шинээр татагдсан цэргүүдийг бие махбод, сэтгэл зүйн хувьд тамлах үйлдэл байдаг бөгөөд Оросын армид нэлээд түгсэн ба Зөвлөлтийн улаан армийн үеэс эхтэй.

2010 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд 1,167 цэрэг дэглүүлж эрүүл мэндээрээ хохирсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 150 хувиар нэмэгдсэн тоо баримт юм. Түүнчлэн дайны бус нөхцөл байдалд нас барсан цэргүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Албан ёсны тоо баримтаар 2005 онд дайны талбар дээр бус байдалд 1,064 цэргийн албан хаагч нас барсан бол 2008 онд 471, харин 2009 оны эхний арван сард 297 цэрэг нас барсан байна.

Цэрэг татлагад тавих шаардлага сул байгаагын улмаас Оросын армид эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байсан 20,000 эрчүүл нэгдэн орсон байна гэж үзэж байна. 2007 онд Оросын ерөнхий прокурор армийг “хууль зүйгүй байдлын эх сурвалж” гэж нэрлэж байв. Оросын арми бүрэн хэмжээний мэргэжлийн арми болж өөрчлөгдөх хүртэл ойрын ирээдүйд жил тутмын цэрэг татлагад их хэмжээгээр тулгуурласан хэвээр байх болно гэж армийн дээгүүр албан тушаалтан тавдугаар сарын сүүлээр ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж