500 гаруй жилийн түүхтэй судар хулгайд алдагджээ | News.MN

500 гаруй жилийн түүхтэй судар хулгайд алдагджээ

500 гаруй жилийн түүхтэй судар хулгайд алдагджээ

500 гаруй жилийн түүхтэй судар хулгайд алдагджээ

Сүүлийн үед орон байрны хулгай ихээр гарах болсныг Цагдаагийн албанаас мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б-гийн гэрт байсан 500 гаруй жилийн түүхтэй есөн эрдэнийн Жадамба судрыг хулгайлжээ. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж, улмаар тус аймгийн харьяат, 1994 онд төрсөн И үйлдсэн болохыг тогтоосон байна. Уг судрыг И нь нийслэл хотод шашны эдлэл зарж борлуулдаг иргэдэд 15 сая төгрөгөөр худалдсан байжээ. Эдгээр иргэдийг цагдаагийн байгууллагаас мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм байна.

Мөн амины орон сууц, орон байрны хулгай үйлддэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан аж. Тэд урьдчилсан мэдүүлэгтээ бусдын орон байранд 40 удаа нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан гэдгээ хүлээжээ. Тэдний энэ үйлдэлд Цагдаагийн байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Иймд иргэд орон байраа хараа хяналттай байлгах, цонхонд хаалт хийлгэх, хаалгыг давхар сайтар түгжихийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТодорхоЙ 2019-12-16 103.9.89.18

Иргэдэд буруу өх хэрэггүй Наад хулгайчидаа хулгайн хохиролыг барагдуулсаны дараа шоронгоос суллаж байх хуулийн заалтыг нэмээч.. Хулгайн хохиролоо барагдуулдаггүй, хулгай хийсэн хүндээ ашигтай, баяжих эх үүсвэр нь болоод байгаагаас дахин дахин хулгай хийгээд байна шүү дээ. Хулгай ч нар шоронгоос гараад нуусан хулгайн хөрөнгөөрөө баян тансаг амьдарч байгаа нь нууц биш. Их хурлын гишүүд нь өөрсдөө хулгай хийдэг учраас хуулиа чангалж хулгайн гэмт хэргийг хязаарлахгүй байна гэж ойлгож болохоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж