Метронд зодолдож буй хулгануудын зураг шилдгээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Метронд зодолдож буй хулгануудын зураг шилдгээр тодорчээ

Метронд зодолдож буй хулгануудын зураг шилдгээр тодорчээ

Их Британийн гэрэл зурагчин Сэм Роулигийн авсан зураг "Оны шилдэг байгалийн гэрэл зураг" шалгаруулах уралдаанд оролцож байна. Лондон хотын метроны буудал дээр талхны үйрмэг булаацалдан зодолдож буй хоёр хулганы хөгжилтэй торгон агшныг тэрбээр гэрэл зурагтаа буулгажээ.

Уг гэрэл зургийн тэмцээнийг Их Британийн Үндэсний түүхийн музейгээс зохион байгуулж байгаа ба Сэм Роулигийн бүтээл “Олны таашаалд нийцсэн гэрэл зураг” гэсэн номинацид өрсөлдөж байна. Санал асуулга 2020 оны хоёрдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх аж.

Энэхүү тэмцээнд дэлхийн 100 гаруй орны гэрэл зурагчдын 48,000 орчим гэрэл зураг ирсэн бөгөөд эхний шатны шалгаруулалт аравдугаар сард болж, шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулан санал авч байгаа аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ХахаХаха
53
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
16
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж