"Red hot chili peppers" хамтлаг хуучин гитарчинтайгаа эргэн нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

"Red hot chili peppers" хамтлаг хуучин гитарчинтайгаа эргэн нэгдлээ

"Red hot chili peppers" хамтлаг хуучин гитарчинтайгаа эргэн нэгдлээ

Red hot chili peppers хамтлаг өнгөрсөн Ням гариг (2019.12.15)-т цахим хуудастаа хуучин гитарчин Жон Фрушьянтетэй эргэн нийлж, Жош Клингхоффертой салах ёс гүйцэтгэснээ зарлажээ.

"Бид өнгөрсөн арван жилийн турш гитарчин Жош Клингхоффертой нөхөрлөлөө. Жош бол үнэхээр чадварлаг хөгжимчин. Бид түүнийг хайрлаж, хүндэлдэг. Бид түүнтэй хамт урт хугацааг өнгөрүүлсэндээ баяртай байна. Бас бид хуучин гишүүн Жон Фрушьянтетэй эргэн нийлж буйгаа баяртайгаар зарлаж байна" хэмээн хамтлаг бичжээ.

Өдгөө 49 настай Жон анх тус хамтлагийн анхны гитарчин Хиллел Словак 1988 онд хар тамхи хэтрүүлэн 26 насандаа нас барсны дараа тэдэнтэй нийлж байжээ. Гэвч удалгүй Blood sugar sex magic аялан тоглолтын үеэр Жон хамтлагаа орхиж, хамтлагийн үүсгэн байгуулагч 57 настай Флигийн зөвлөснөөр хар тамхины эмчилгээнд явж байгаад 1998 онд эргэн ирж байсан аж. Гэвч Жон удалгүй ганцаараа уран бүтээл туурвихаар шийдэж, 2009 онд хамтлагаа орхисноор 40 настай Жош түүнийг орлосон байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж