Xbox консолын шинэ загвар | News.MN

Xbox консолын шинэ загвар

Xbox консолын шинэ загвар

Microsoft компани өөрсдийн видео тоглоомын зах зээлийг эзлэх шинэ Xbox Series X үеийнхээ эхний консолыг өнгөрөгч долоо хоногт танилцууллаа. Тус консол нь The Game Awards-2019 оны шилдэг видео тоглоомууд шалгаруулдаг арга хэмжээний үеэр гэнэт танилцуулагдан олны анхаарлыг ихэд татав.

Компаний зүгээс шинэ консолоо 2020 оны сүүлээр зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Зах зээлд гарах үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд 499 ам.доллараар худалдаалагдана хэмээн үзэж буй аж. Одоогоор тус компани зах зээлд хамгийн сүүлд Xbox Project Scarlett үеийн XBox One X консолыг гаргасан билээ.

– Үнэ: тодорхойгүй

 – Нээлтээ хийх өдөр: 2020 оны сүүлчээр

 – Процессор: Custom 8-core AMD Zen 2

 – Рам: GDDR6 up to 16 GB

– Багтаамж: Custom NVMe SSD (capacity TBD)

 – Ray Tracing: Yes

– Maximum resolution: 8K

 – Maximum framerate: 120 per second

 Мөн тэдний өрсөлдөгч Sony компани Playstation-5 консолоо удахгүй танилцуулна гэсэн мэдээлэл байгаа юм. Хэрвээ та видео тоглоомын шинэ консол авах гэж байгаа бол танд түр зуур азнаарай гэж зөвлөе.

                                                                                                          Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж:https://www.techradar.com/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж