Малчны хотонд галзуу чоно орж иржээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Малчны хотонд галзуу чоно орж иржээ

Малчны хотонд галзуу чоно орж иржээ

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж, аргамжаатай морь, нохой руу нь  ноцсон тул буудаж устгасан байна. Энэ талаарх мэдээлэл арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 20:20 цагийн үед тус аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ. Малчин Э-гийн гарыг чоно самардсан тул өдгөө сумын эмнэлэгт вакцин хийлгэж, шаардлагатай эмчилгээ авсан аж.

Чонын сэгээс мөн дээж авч, Архангай аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинж тэмдэг илэрч, улсын лабораторийн шинжилгээнд баталгаажуулахаар явуулжээ.

Тариат сумын ажлын хэсэг, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажлыг хийж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж