Лука Дончич ойрын хугацаанд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Лука Дончич ойрын хугацаанд тоглохгүй

Лука Дончич ойрын хугацаанд тоглохгүй
Dec 14, 2019; Dallas, TX, USA; Dallas Mavericks forward Luka Doncic (77) leaves the court during the first quarter against the Miami Heat at the American Airlines Center. Mandatory Credit: Jerome Miron-USA TODAY Sports

Даллас Маврикс багийн залуу од Лука Дончич өнгөрөгч амралтын өдөр болсон Майами Хит багийн эсрэг тоглолтын эхний үеийн 10:20 секундэд шагайдаа хүнд гэмтэл аван тоглолтыг орхисон. Түүний өгсөн шинжилгээний хариу гарч, тэрбээр дор хаяж хоёр долоо хоног тоглохооргүй болжээ.

Энэ тухай багийн ахлах дасгалжуулагч Рик Карлайл хэвлэлдээ ярихдаа “Ирэх лхагва гариг хүртэл тодорхой мэдээлэл гарахгүй. Гэхдээ тэр Милвауки руу бидэнтэй хамт явахгүй. Харин Даллас хотод Кайси Смитийн хамт үлдэн эмчилгээ хийлгэнэ” гэжээ. Энэ жил 20 настай Лука Дончич энэ улиралд 30,4 оноо 9,9 самбар 9,3 дамжуулалт дундажлан гайхалтай улирал өнгөрүүлж байсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж