Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх тогтоолыг цуцлав | News.MN

Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх тогтоолыг цуцлав

Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх тогтоолыг цуцлав

НИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Улмаар “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм.

11:00 ЦАГТ:

УЛС ТӨРЖИЛТӨӨС БОЛЖ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХАД ХҮРЭЭД БАЙНА

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьсан байдаг.

Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг өнөөдөр /2019.12.16/ 11.00 цагт хуралдуулахаар тогтсон ч ердөө 30 минутын өмнө эхэллээ. Хурлаар нийслэлийн ИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, мөн өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг  хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Хамгийн гол нь энэ саналыг дэвшүүлсэн нь эрүүл үзэгдэл гэж харж байна. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. 6-7 сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна л гэж харж байна. Энэ бол цэвэр улс төржилт” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг  хаяж гарч байсан удаатай.  Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий. Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачхаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр  шударга бус” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

o 2019-12-16 132.194.13.94

DARAA NI BITII gomdoopoi

Avatar

baliary 2019-12-16 132.194.13.94

ta naraar bygdengeer chini GUDAMJINII GUILAGCHNAAR gydmand zagvar bolgoson,shees xir.

Avatar

shaaraar, gydamjaar neg xevtej bna. 2019-12-16 132.194.13.94

XYNII GARAAR MOGOI barina shyy.tk zdrjFs.xaritsaxgyi zailsxiix ni deer. shaardlagagyi bol Martvaa.

Avatar

Bsbs 2019-12-16 139.5.218.214

TATVAR TUL UGUI BOL ZAM ZASAXGUI GEJ TULGAJ BAIGAA N YOSTOI TAALAGDAAGUI. UG N DEMJDEG BSAN. Doromjilj TOXUURXAJ BNA LEE. SETGELGUU XAR p***a SHIG SANAGDSAN SHUU

Avatar

Зочин 2019-12-16 202.21.108.250

ЭНЭ МӨН МЭДРЭМЖГҮЙ ГАР ЮМАА. ЮУ ХИЙСЭН ГЭЖ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ТАТВАР НЭМЭХ ГЭЖ ОРОЛДВОО. МУЗЕЙ НУРААСАН, 10 ХҮН УГААРТУУЛЖ ХОРООСОН, 800 ХҮН УГААРТУУЛСНАА ГАВЬЯА ГЭЖ БОДВУУ. ХАРИУЦЛАГА ТООЦОГДОХ Л БОЛНО ДОО ЧАМТАЙ. ОДООХОНДОО ОРДОРЧ Л БАЙ.

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Ene shiidveriin hamgiin teneg ni mashinaa unaj achaalal uusgehui, niitiin teevreer zorchood baihad l mashin unasan orktoi ijil huraamj tuluh bolood bgaad yum shuu dee. Kameraar hyanaad l tuhain udur hudulguund oroltsson bol tooluur guij tulbur tuldug baih heregtei. Hereglesniihee hireer tuluh chin huraamj shuu dee. Harin tatvar bol uur. Munhag shiidver gargana. Teriigee tsutslana. Uragshguo noyond uhaangui zarts. Irged ni nariin uchriig olohgui tatvartai holij hutgaaf l baih.

Avatar

Зочин 2019-12-16 180.129.25.36

Heregtei l nemelt baisan daa. Mashini unahtai holbootoi tatvaraa tuluj chadahgui bol niitiin teever eshul alhaad yavah estoi. Iim amarhan buult hiine gj dee. Uuriiguu udirdah tuvshnii hun bus gedgee notolloo

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Mashin chin evdertsen bauhad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

Цуцлах ёсгүй л байсан юм даа. Хотын даргаар 8 жилийн хугацаатай томилоод, УИХ-д нэр дэвших эрхийг нь хаагаад, хусагдсаных нь дараа тэтгэврийнх нь нас хүртэл нь цалинг нь өгдөг болох юм бол хотыг цэгцэлж болноо. Тэгэхгүй бол ардахаа бодоод, улс төрөөс айгаад байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Mashin chin evdertsen baihad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Zam ashiglasnii huraamj shdee. Yag l hurdnii zam ashiglah burdee tuldug shig huraamj yum shuu dee ene chin. Tuunees mashinii tatvar bish bsiin. Yumaa sain oilgoj baij bicheech. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

Зочин 2019-12-16 103.57.93.18

Засаг таны шийдвэр зөв байсан. Та даанч амархан буцлаадаа.

Avatar

Зочин 2019-12-16 103.57.93.18

Шороон замаараа прусээ өндөрлөөдл таксидаад байждээ.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.188.132

ЗӨВ ШИЙДВЭР БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЭРГЭЖ БУЦААД БАЙЖ БОЛОХГҮЙ, МАШИН УНАЖ ЯВАА ХҮН ӨДӨРТ 200-300₮ ТӨЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Mashin chin evdertsen baihad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Zam ashiglasnii huraamj shdee. Yag l hurdnii zam ashiglah burdee tuldug shig huraamj yum shuu dee ene chin. Tuunees mashinii tatvar bish bsiin. Yumaa sain oilgoj baij bicheech. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

Иргэн 2019-12-16 192.82.74.233

Ямар малын эргүү толгойт нь 5 дахин гэсэн юм болоо. Энэ жилдээ 2 дахин нэмчихэд нэг их юм болохгүй л байсан байхгүй юу. Ер нь эдийн засгийн аргаар л түгжрээг бууруулна.

Avatar

зочин 2019-12-16 203.91.115.48

тэнэг оркууд присээ унаад хөдөө рүүгээ явцгаа замын түгжээнүүд юугаа хийж хотод мааь ирээд бүх л зүйлд лай болж хүн амьдрахад хэцүү болгоод байдаг л*******д вэ замын татвар 100 дахин нэмэх байсын миний хувьд дэмжиж байсан юм хөгийн хар оркууд болж буцаад замаа арчилж чадахаа болчихлоо мал оркууд

Avatar

Ингээд л болоо 2019-12-16 202.179.24.70

А , В бүсчлэлдээ л нэмэлт татвар бий болгочих, тэгээд л болоо биз дээ. Наалт гаргачих 1 сар ба жилээр төлсөн төлбөр нь харагддаг. Над мэтийн хотын захынхан төв рүү чинь зүглэх ч үгүй

Avatar

Зочин 2019-12-16 122.201.21.140

Мөнгөний ханш унаж байхад, өөрсдөө баялаг бүтээхгүй байхад, атаа жөтөө их байхад, бусдын мууг үзэж л байвал кайфтай байдаг улсад татвар байнга нэмэгддэг юм аа. Аль ч нам байсан нэмнэ.

Avatar

Дарга нарын унаа машины зардлыг хас 2019-12-16 202.21.122.234

Зүгээр л энэ дарга сэтэртэнгүүдийг өглөө оройд нь гэр ажлын хооронд зөөдөг, заримдаа ар гэрийнх нь ажилд үйлчилдэг машинуудыг жолооч нартай нь хасчихад л маш их төсөв хөрөнгө хэмнэнэ шүү дээ. Татвар төлөгчид энэ дарга сэтэртэнгүүдийг унаа машин авч өгөх гэж, жолооч цалинжуулах гэж татвар төлж байгаа нь үнэхээр утгагүй байна.

Avatar

зочин 2019-12-16 203.217.139.226

Өөрсдөө юм мэдэхгүй, мэдрэмжгүй хүмүүсийн хийж байгаа ажил. Бурууг өөрсдөөсөө МАХ-аас хайгаарай.

Avatar

иргэн 2019-12-16 202.126.89.211

замын хөдөлгөөнд оролцох машинууд сар бүр тогтмол татвараа төлөөд хөдөлгөөнд оролцвол түгжрэл тодорхой хэмжээгээр буурах байх.татвараа төлөөгүй бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй.татвар төлчихөөд жилд 2-3 сар явах өдөр бүхэн хөдөлгөөнд оролцох 2-ын хооронд ялгаа бий шүү.иймд үүнд уялдуулан тодорхой хэмжээгээр нэмбэл гомдоллох хүн нэг их гарахгүй л болов уу.

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Tatvar geed erguuteed bhiin. Ene chin huraamj shdee. Tatvar bsih. Mashin chin evdertsen baihad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Zam ashiglasnii huraamj shdee. Yag l hurdnii zam ashiglah burdee tuldug shig huraamj yum shuu dee ene chin. Tuunees mashinii tatvar bish bsiin. Yumaa sain oilgoj baij bicheech. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

гдр 2019-12-16 203.91.115.51

Энэ татвар нэмнэ авна гэдэг нь ямарч мэдлэг чадваргүй тэнэгүүдийн шийдвэр зөвхөн нам, албан тушаал гэдгээс өөрийг бодож сэтгэх чадваргүй хүний дүрстэй мал амвтнаас дор амьтанцан уудийн шийдвэр. Мангар тэнэгүүдэд зөвлөхөд урсгал зардлаа тана, орон тоо , унаа машины хэрэглээ, утас,томилолт гэх мэт, Төсөв төлөлөгөөтөй үр ашгаа өгөх тооцоог сайн хийсэн х/о-с бусдыг тана. Идэж уух зорилгоор хөрөнгө төлөвлөхөө зогсоо???????…. Эдийн засагч хүний хувьд зөвлөж байна.

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Tatvar bish yum aa. Huraamj yum. Mashin chin evdertsen baihad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Zam ashiglasnii huraamj shdee. Yag l hurdnii zam ashiglah burdee tuldug shig huraamj yum shuu dee ene chin. Tuunees mashinii tatvar bish bsiin. Yumaa sain oilgoj baij bicheech. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

зочин 2019-12-16 43.228.129.229

Зам сайхан болдог бол болохоор л их татварыг зам ашигласны татвар гэж сүүлийн 20-иод жилд авсан даа. Машины тоо ч жилээс жилд өссөн үүнийгээ дагаад татвар ч чамгүй хэмжээгээр өссөн байх учиртай. Үүний оронд архи, тамхины үнэ, татварыг нэмэх нь илүү оновчтой байх.

Avatar

Хүннү 2019-12-16 202.55.188.94

Баттулга зөв хэлсэн байна. Энэ үнэн шүү дээ. Та нар Замын хураамж нэмхийн оронд бүсчлэл тогтоох талын санал оруулах байсан юм.

Avatar

Зочин 2019-12-16 124.158.95.187

УУЛ НЬ ЦАЛИНГАА ЯДАЖ 1-2 ДАХИН НЭМЧИХЭД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ГОРЬДОВ ОО 10 ХУВЬ НЭМЖ Ч ЧАДАХГҮЙ

Avatar

Иргэн 2019-12-16 192.82.78.249

МАН-ынхан нийслэлийг удирдах чадваргүй юм байна Иймээс 2020 онд бүгдийг нь гудамжинд гаргах нь зүйтэй

Avatar

Зочин 2019-12-16 43.242.242.59

Уул нь замын төлбөрийг ядаж 1-2 дахин нэмчихэд болохгүй зүйлгүй юм.Бүхэл бүтэн жилийн хугацаанд шүү дээ.Гэхдээ удахгүй нэмэх байх аа

Avatar

Зочин 2019-12-16 95.84.173.179

Mashin chin evdertsen baihad ch chamaas udurt 256 tugrug avna shdee. Zuv uu ene tegeed. Zam ashiglasnii huraamj shdee. Yag l hurdnii zam ashiglah burdee tuldug shig huraamj yum shuu dee ene chin. Tuunees mashinii tatvar bish bsiin. Yumaa sain oilgoj baij bicheech. Jiliin 20 udur ni huduu yavahdaa unahad l 365 udur unasan nuhurtei ijil mungu chamaas avna. Ene tegeed shudarga uu?

Avatar

Зочин 2019-12-16 124.158.95.187

Парламентийн засаглал гэж ард түмэн асуудлаа шийдэхэд оролцох ёстой гэж ойлгож байгаа. Оролцуулаагүй, асуумж судалгаа хийгээгүйн улмаас ийм асуудал үүссэн болохоос ард түмэн зүгээр байхад чинь улс төржөөгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

Avatar

goo saihan ch 2019-12-16 122.201.28.8

orlogch vneer пялдага байнаа. хөөрхий амьтан . өмнөөс нь ичиж байна

Avatar

Зочин 2019-12-16 66.181.171.26

УЛС ТӨРЖИЛТӨӨС БОЛЖ ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХАД ХҮРЭЭД БАЙГАА БИШ ЭНЭ АМЬДРАЛ ӨӨРӨӨ БОЛ ДУРГҮЙ БАЙГАА ДАРГАА ДАГАЖ ДАЛДАГНААД БАЙГАА

Avatar

Зочин 2019-12-16 192.82.64.158

Улс орны аливаа шийдвэр тооцоо судалгаатай гардаг байх ёстой юм, ш**** сувдаг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш. Ажил хийж байгаа нэртэй ах дүү амраг садан найз нөхөдтэйгээ нийлж дундаас нь цавчаа хийдгээ л больчих.Хариуцлага хүлээсэн луйварчин хаана байна, байхгүй ийм болохоор иргэд наад шийдвэрийг чинь эсэргүүцээд байна . Ард иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс хулгай луйвар хийхээ л больчих олигархууд луйварчдаасаа л татвараа гүйцэд ав. Ард түмний та нарын өмнөөс төлсөн өр, татвар багадаагүй.

Avatar

zochin 2019-12-16 66.181.176.122

uymeen samuun degdeedeg ter DURAK ENKHBAYARYN ORKUUDAD BUUJ UGUKH KHEREGGUY L BAYSAN YUM . TER DURAK CHIN MONGOLYN TULUU YU CH BODOKHGUY KHIIKHGUY ,

Avatar

Зочин 2019-12-16 150.129.143.70

Zuir ug baidag sanaand orohguim

Avatar

Зочин 2019-12-16 203.91.115.51

16 оны сонгуульд ямар ч татвар нэмэхгүй гэж хэрэггүй амалж дээ Одоо 20 оны сонгуульд олон татвар нэмнэ гэж амлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж