АНУ цэргийн онцгой бүсэд нэвтэрсэн БНХАУ-ын хоёр дипломатчийг нууцаар хөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

АНУ цэргийн онцгой бүсэд нэвтэрсэн БНХАУ-ын хоёр дипломатчийг нууцаар хөөжээ

АНУ цэргийн онцгой бүсэд нэвтэрсэн БНХАУ-ын хоёр дипломатчийг нууцаар хөөжээ

"Нью-Йорк Таймс" мэдээллийн агентлагийн Ням гариг (2049.12.15)-т гаргасан тайланд АНУ өнгөрөгч намар БНХАУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг тагнуул хэмээн улсаасаа нууцаар хөөсөн талаар дурджээ.

Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яамны хоёр ажилтан эхнэрүүдийн хамт Виржиниад байрлах цэргийн онцгой баазад нэвтэрсэн байна. Ийнхүү БНХАУ-ын дипломатчийг тагнуулч хэмээн сэжиглэсэн нь ойрын 30 жилд тохиолдоогүй үйл явдал болжээ.

Энэхүү үйл явдлын талаар эрх мэдэл бүхий зургаан эх сурвалж "Хөөгдсөн хоёр дипломатчийн аль нэг нь, эсвэл хоёул дипломатчийн дүрд тоглож буй БНХАУ-ын тагнуулын албаны офицер байсан нь баттай" хэмээжээ. Харин АНУ-ын тагнуулын албаныхан одоогийн байдлаар БНХАУ-ын тагнуул хамгийн их аюултай байгаа талаар мэдэгдсэн байна. Энэхүү үйл явдлыг өнөөдрийг хүртэл Бээжин, Вашингтоны аль нь ч ил болгож, нийтэд зарлаагүй байв.

Сүүлийн саруудад АНУ-ын онцгой ач холбогдол бүхий судалгаа, засгийн газрын үйл ажиллагаа өрнөж байгаа газруудад БНХАУ-ын дипломат паспорттой хүмүүс ихээр холхих болсноос дээрх цэргийн бааз хамгийн их хөл хөдөлгөөнтэй нь болоод байжээ. Учир нь уг цэргийн баазад усан цэргийн тусгай хүчин SEAL зургадугаар багийн удирдлагууд болон өөр бусад нууцын зэрэглэлтэй мэдээллүүд байгаа аж. Дипломатчид баазаас амжилттай гарч явсан ч тэдний замыг галын машинаар хаан барьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж