Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт 15-34 насны нийт 30 залуус оролцсон байна. Тэд гурван сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан өөрийн нийгэм болон байгаль орчинд ээлтэй бизнес санаагаа боловсруулжээ. Тус хөтөлбөрийн үндэсний аваргыг шалгаруулах арга хэмжээ 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Үндэсний аваргад нийт гурван баг шалгарсан байна. Багууд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын Ко:Лаб төслийн ‘Springboard’ хөтөлбөрт хамрагдах аж.
Залуучуудын Ко:Лаб төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инновац болон нийгмийн энтрепренершип үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх зарчмаар ТХЗ-н хэрэгжилтийг урагшлуулах юм.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР