Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96,4 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд  Баянзүрх дүүргийн Засаг даргын  2017 оны А/241 дүгээр захирамжаар байгуулагдсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс” дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг харьяа байгууллага, хэлтэс албадаас авч, нэгтгэсэн байна.

Тодруулбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувьтай байгаа бол ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын явц 97.8 хувьтай байна. Харин Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 96.6 хувьтай байгаа бол УБЦТС-ын Зүүн түгээх төвийн их болон урсгал засварын ажил 90 хувьтай явагдаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж