Яруу найрагч Б.Галсансүх "The HU" шиг хамтлаг байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Б.Галсансүх "The HU" шиг хамтлаг байгуулна

Яруу найрагч Б.Галсансүх "The HU" шиг хамтлаг байгуулна

Бүгд л бурханд мөргөж, шүтдэг атал “Болор цом”-ын тайзнаас “Бурхан битгий хуц” гэсэн яруу найрагчийг монгол түмэн андахгүй биз ээ. Энэ л үгээрээ олныг гайхшруулж, бас шүтлэгтэй нэгний дургүйг хүргэж явсан “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх “Аттила” нэртэй хүннү рок хамтлаг байгуулахаар болжээ. Түүний зорилго нь дэлхий дахинаа бүтээлээ хүргэж буй “The Hu” хамтлаг шиг баг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Тэрбээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим дууны шүлгийг зохиосон билээ. Мөн яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Пост-модерн дөрвөн улирал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” ном хэвлүүлсэн модернист найрагч юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж