Холимог тулааны урлагийн хамгийн том тэмцээний нэг бол яах аргагүй UFC билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд UFC-245 АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотын T-Mobile цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Энэ үдэш сонирхолтой, аваргын бүсний төлөө гурван тулаан явагдсан байна.
Эхний тулаан: Эмэгтэйчүүдийн дунд жингийн аваргын бүсний төлөөх тулаанд аваргын бүсийг эзэмшигч Бразилын холимог тулааны од, Аманда Нюнэсийн эсрэг АНУ-ын тулаанч Холли Холм нар тулалдаж, ширүүн тулааны эцэст шүүгчдийн шийдвэрээр Аманда Нюнэс аваргын бүсээ хамгааллаа.
Хоёр дах тулаан: Хагас хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаанд аваргын бүсийг эзэмшигч АНУ-ын тулаанч Макс Холлавай болон Австралийн Александр Волкановски нар тулалдаж, таван үе үргэлжилсэн тулаанд ялагчийг шүүгчдийн шийдвэрээр зарлаж, Александр Волкановски UFC-ийн хагас хөнгөн жингийн шинэ аварга боллоо.
Гуравдах тулаан: Энэ үдшийн хамгийн оргил тулаан хүнд жингийн аваргын бүсний төлөөх тулаанд аваргын бүсийг эзэмшигч Нигер-Америк гаралтай Камару Усман болон АНУ-ын Колби Ковингтон нар учраа таарч, тавдугаар үеийн 04:10 секундэд Камару Усман өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж, аваргын бүсээ хамгааллаа.
Энэ үдэш гурван бүсний төлөөх тулаан болсноос хоёр нь бүсээ хамгаалж, нэг нь шинэ аваргатай боллоо.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ