Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 550 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 412 зөрчлийг шалгасан байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. Эдгээр өдөр ослын улмаас 11 хүн бэртсэний дөрөв нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гурван хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 14-ний 16.15 цагийн орчимд Архангай аймгийн Цахир сумын Цахир багт “Солонготын даваа” гэх газар шороон замд "Nissan Juke" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 34-43 насны жолооч, зорчигч нарын хоёр хүний амь хохирчээ.
Мөн тухайн өдрийн 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны замд "Toyota Prius-20" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 38 настай жолооч амиа алдсан байна. Энэ сарын 15-ны өдрийн 09.23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөөний Зургаан буудлын замд "Toyota Corolla" загварын тээврийн хэрэгсэл гарцаар гарч явсан 2-25 насны гурван зорчигчийг мөргөж гэмтээжээ.
Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 52 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын аюулгүй байдал, болзошгүй ослоос сэргийлэхийн Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2019-12-16 182.160.37.70
Тээврийн полисе ажил муу хийж байгаа л гэсэн үг дээ. Ашигхараад согтуугл их хайдагшиг байгаан
зочин 2019-12-16 202.179.26.28
Өмнөө байгаа хүн, машин зэргийг харахгүй нүдний болон оюуны хараа муутай, дээрэлхүү ойворгон зантай жолооч нар олширчээ
2 2019-12-16 202.126.88.215
Гарцан дээр жолооч нар их гүйцэж түрүүлж байна эхний эгнээний жолооч зам тавьж өгөөд гарах гэхээр дараачийн эгнээний жолооч зам тавьж өгөхгүй дайрчих гээд байдаг
Зочин 2019-12-16 202.21.127.173
Явган хүний гарц ойртоод хурдаа хасдаг жолооч алга. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоо барьдаг, утсаар яриад явдаг хүмүүсийг хэлэх ч үг алга
Зочин 2019-12-16 202.179.24.91
Гарцаар явган зорчигч гарах асуудлыг журамлах ёстой. Саппоро гийн уулзвар гэрлэн зохицуулалтгүй явган зорчигч хүүхдээ чирээд хэзээ ч хаанаас шууд орж ирдэг. Ялангуяа жигд хөдөлгөөнтэй зам дээр
asd 2019-12-16 202.55.191.130
хуцаад бай. Чи гарцаар хүн гараад ирж магадгүй гэж гөлөгнөж явах ёстой.
zochin 2019-12-16 66.181.176.122
dandaa khuduunii orkuud .
Зочин 2019-12-16 202.131.227.82
гарц дээр хурд сааруулах зогсох тал дээр үнэхээр муу ш дээ
Зочин 2019-12-16 202.9.46.36
Жолооч нар гарц дээр ер зогсохгүй бна. Арга хэмжээг нь чангатгаачээ замын цагдаа