Гарцаар гарч явсан 2-25 насны гурван зорчигчийг мөргөж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Гарцаар гарч явсан 2-25 насны гурван зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан 2-25 насны гурван зорчигчийг мөргөж гэмтээжээ

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 550 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 412 зөрчлийг шалгасан байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. Эдгээр өдөр ослын улмаас 11 хүн бэртсэний дөрөв нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гурван хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 14-ний 16.15 цагийн орчимд Архангай аймгийн Цахир сумын Цахир багт “Солонготын даваа” гэх газар шороон замд "Nissan Juke"  загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 34-43 насны жолооч, зорчигч нарын хоёр хүний амь хохирчээ.

Мөн тухайн өдрийн 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны замд "Toyota Prius-20" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 38 настай жолооч амиа алдсан байна. Энэ сарын 15-ны өдрийн 09.23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөөний Зургаан буудлын замд "Toyota Corolla" загварын тээврийн хэрэгсэл гарцаар гарч явсан 2-25 насны гурван зорчигчийг мөргөж гэмтээжээ.

Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 52 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын аюулгүй байдал, болзошгүй ослоос сэргийлэхийн Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж