Шотландын Рейнжэрс клуб ахлах дасгалжуулагч Стивен Жеррадтай 2024 он хүртэл гэрээгээ сунгалаа. 2018 оноос хойш Рейнжэрсийн жолоог атгаж буй тэрбээр тус клубыг 2010-2011 оны улирлаас хойш анх удаа Европын тэмцээний хасагдах шатанд шалгаруулаад байна.
Одоогийн байдлаар Рейнжэрс клуб Шотландын лигтээ Селтик багийн араас 41 оноотой тэргүүлэгчээс 2 оноо алдан, хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол УЕФА Европа лигт багаа хасагдах шатанд шалгаруулаад буй юм. Мөн тэрбээр 2024 онд Юрген Клоппын дараа Ливерпул клубыг удирдах хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ