Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

PewDiePie Youtube-ээс гарна

PewDiePie Youtube-ээс гарна

Шведийн блоггер PewDiePie Youtube-д 10 жил бичлэг хийснийхээ дараа завсарлага авахаа зарлалаа. Өдгөө 30 настай Феликс Арвид Улф Киелберг нь PieDiePie нэрээр 2010 оноос хойш Youtube-д бичлэг оруулж эхэлсэн билээ. Тэрбээр өдөр бүр бичлэг оруулж, өөрийнхөө Youtube сувгийн дагагчдыг өсгөхийн тулд шаргуу ажиллан амжилтад хүрч, өдгөө 102 сая дагагчтай болжээ.

Ютубэр маань арванхоёрдугаар сарын 14-нд/2019.12.14/ оруулсан бичлэгээрээ завсарлага авч байгаа тухайгаа зарласан байна. Тэрбээр “Одоо л үүнийг зарлах тохиромжтой цаг нь гэж бодож байна. Би нэгэн онцгой мэдэгдэл хйимээр байна. Би дараа жил Youtube-ээс завсарлага авна” хэмээжээ. Түүнийг ийнхүү завсарлаж байгаад үзэгч, фэнүүд нь үнэхээр их харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Нэгэн дэмжигч фэн нь "Би чамайг Youtube-ээс завсарлага авч байгаад баярлаж байна. Өөрийгөө сайн харж хандаарай. Ялангуяа чи одоо гэрлэсэн шүү дээ. Гэхдээ би чамайг миний 2020 оны нэг хэсэг болохгүй гэхэд гунигтай байна. Чамд сайн сайхныг хүсье Alex” хэмээжээ.

Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: UNLILAD.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж