Драмын театр “Тэнгэрийн хүү”-гээр нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Драмын театр “Тэнгэрийн хүү”-гээр нээлтээ хийв

Улсын драмын эрдмийн театрын түүхэн жүжгийн өдрүүд өнөөдөр нээлтээ хийж байна. Тус театрын тайзнаа тавигдах жүжгийн салхийг У.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг хагалж байна. Тус жүжиг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавигдана.

Модун хааны хийсэн бүтээсэн бүхнийг үеийн үед дуурсахаар энэ цагаас хойш Хүн гүрнийг Хүннү улс хэмээн тунхаглан түүхийн хуудаснаа тунхаглан сийлсэн энэ л жүжгийг үзсэн хэн хүнгүй Монгол эх орноороо омогшох болно. “Тэнгэрийн хүү” жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгална.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж