Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа Байгаль орчин, ногоон хогжил, аялал жуулчлалын сайд, УИХ дахь “Шударга ёс” эвслийн булгийн дарга Н.Батцэрэгийг урьж ярилцлаа.
-Энэ удаагийн Засгийн газрыг золиосны Засгийн газар байгуулагдлаа гэх яриа өрнөж байна. Учир нь эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед сайдаар томилогдсон хүмүүс ажил хийх гэсэн ч мөнгөгүйгээс болж чадахгүй байна гэх юм. Таны хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдлоо. Ажил явуулах боломж нөхцөл хэр байна вэ?
-Хүндрэлтэй зүйл гэвэл олон бий. Энэ бүхний хажуугаар шийдвэрлэж болох зүйл ч их байна, Золиосны гэж тодотгож байгаа нь зарим нэг хүн зориуд хийж буй ажил биз, Энэ Засгийн газар өмнөө тулгамдсан зорилтуудыг шийдвэрлээд л явна.
-Тэгэхээр нэг их хүндрэл гарахгүй гэсэн үг үү?
-Хүндрэл байлгүй яахав, Төсиийн орлого бүрдэхгүйгээс эдийн засаг хүндрэлтэй байна, Тэглээ гээд яах билээ, Аль нэг Засгийн газар энэ бухнийг шийдвэрлэх ёстой биз дээ. Тийм учраас байгаа асуудал дээр төвлөрч шийдэхийн төлөө ажиллаж байна.
-Өнөөгийн нөхцөлд засаг төрийн тогтвортой байдал чухал байна. Гэтэл Еронхий сийд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулж байна. Мөн Засгийн газрын нэг гишүүнийг огцруулахаар тогтоолын төсөл өргөи барьсан. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?
-Эдийн засаг хэцүү байгаа үед улс төрийн тогтвортой байдал хамгаас чухал, Тиймээс тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой.
-Ерөихий сайдыг огцруулах бичгийг МҮАН-ын тодотголтой Г.Уянга гишүүн эхлүүлсэн. Мөн танай бүлгийи гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах бичиг өргөн барьчихсан. Эдгээр асуудлыг тарламентаар хэлэлцэх гэж байна. Энэ бүлгийн шийдвэр биш гэж үү?
-Энэ нь бүлгийн шийдвэр, байр суурь биш, Гишүүд хуулийн хүрээнд өргөн барьж байгаа асуудал. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа Г.Уянга гишүүн тайлбарласан, Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж явж байгаа.
Оюутолгойн гэрээний асуудлыг манай бүлэг ярьсан. Дубайн гэрээтэй холбоотой асуудалд асуулга тавьж, сонсох сэдэв мөн. Гэхдээ УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдаагүй. Тийм учраас асуудал тодорхойгүй байхад бүлэг байр сууриа илэрхийлэхгүй. Тиймээс гишүүдээс огцруулах болсон үндэслэлийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Миний хувьд хөндлөнгөөс тайлбар хийх боломжгүй.
-Энэ бүхнээс үүдэж эвслийнхэн хоорондөө эвдрэлцэж байна гэсэн яриа өрнөж байна. Хамгийн сүүлд ЭВСЛИЙГ бүрдүүлж буй хоёр намын дарга бие биенийхээ эсрэг турхирсан мэдэгдэл хийлээ. "Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүний хувьд та ямар байр суурьтай байна?
-Амьдрал өргөн учраас эарим зүйл дээр ойлголцож тохиролцож болно. Үүнээс болоод эөрчил гарахыг үгүйсгэхгүй, Энэ бүхнийг гайхах зүйлгүй, Монголын улс төрийн амьдрал багагүй ээдрээтэй эамыг туулж байна. Улс төрийн намууд төлөвших, улстөрчид амаргүй сорилтыг давах гээд явж байна, Амаргүй сорилт олон нийтийн анхаарал татдаг ч үзэл бодлын зөрүүгээс үүдэн зарими зүйл дээр үл ойлголцох асуудал гардаг, Тэрний л нэг. Түүнээс бус энэ бүхнийг хүндрүүлж бодох, хоёр, гурван тийшээ харчихсан гэж хэлж, дүгнэж болохгүй.
-Эвслийг бүрдүүлж буй намын дарга нар бие биенийхээ эсрэг мэдээлэл хийхээр эвсэл задрах нь гэсэн дүгнэлт хийж байна?
-Тийм эүйл байхгүй. Бие биенийхээ эсрэг мэдэгдэл хийсэн гэж харахгүй байна. Байгаа юм аа л олон нийтэд тайлбарласан байх, М.Энхсайхан дарга мэдэгдэлдээ "Би байр сууриа илэрхийлэх гэж байгаа нь эвсэл задран тарах гэж байгаа гэсэн үг биш. Харин зарим зөрчилтэй ойлголцлын зөрүүтэй асуудал байгааг ил тод болгож байна” гэсэн шүү дээ.
-Таны хувьд хоёр даргын хэнийх нь байр суурийг хүндэтгэж үээж байна вэ. Тавантолгойн асуудал дээр Н.Энхбаяр, М.Энхсайхан дарга нарын байр суурь зөрчилдөж байгаа?
-Хоёр дарга Тавантолгойн асуудлаар санал зөрчилдөж байж болно. Монгол Улсын эдийн засгийн одоогийи уналтыг саармагжуулах, цаашдын өсөлтийг хангахад мега төслүүд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдэг талаар сайн эргэцүүлж бодох ёстой. Үндсэн хуульд заасан газрын хэвлий, ашигт малтмалтай холбоотой заалтуудыг ч сайн эргэцүүлж бодох ёстой. Мен 2012 оны сонгуульд Тавантолгой, Оюутшгойн асуудалд ямар байр суурь илэрхийлж байснаа ч санах хэрэгтэй.
Энэ мэтчлэн олон хүчин зүйлийн үндсэн дээр Тавантолгойн асуудлыг ярих ёстой, Нэг хүний хэлснээр түүний талд орно, энэний талд орно гэх иь өрөөсгөл юм.
-Таныг сайд болохоос өмнө Н.Энхбаяр дарга МАХН-д элсээч гэсэн санал тавьсан. Тэгвэл шадар сайд болгоно гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
-Үнэн.
-Тэгээд яагаад хүлээж аваагүй юм бэ?
-Намын гишүүнчлэлийг солиод албан тушаал авах нь нэг цаг мөчид нэг дор хийх ажил мөн үү биш үү гэдгийг би дотроо дэнсэлсэн. Тэгээд үгүй гэсэн хариу өгсөн.
-МҮАН-ынхан гишүүдээ МАХН болон АН-д алдаад дууслаа. Энэ бүхний алдааг танд огөх иь бий. Учир нь таныг намын удирдах албан тушаалд байж хэтэрхий зөөлөн байна гэдэг шүүмж хэлдэг. Та тайлбар өгөөч?
-Тийм яриа хаана ч байхгүй. Харин ч манай бүлэг өдий дайны ажиллаад, өмнөх Засгийн газруудын хийж хэрэгжүүлж байсан олон ажилд нэг тулгуур нь болж явсныг бүлгийн даргын ажилтай холбож хэлэх гишүүд олон байдаг. Бүлгээс гишүүд гараагүй. Харин намаас гишүүд гарсан байдаг. Тиймээс намын даргаас учир шалтгааныг нь асуух хэрэгтэй. Эсвэл гарсан гишүүдээс тодруулсан нь дээр болов уу.
-Та сайд болсон тул бүлгийн даргын асуудал яригдах байх. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
-Ойрын үед шийдвэрлэнэ. Бүлгийн зарим гишүүд гадаад, дотоодод томилолттой байна. Тиймээс бүлэг бүрэлдэхүүнээрээ байх үед удирдлагаа томилох асуудал яригдана.
-Бүлгийн даргыг МАХН-аас томилно гэсэн ярна гарч байна. Энэ хэр ортой вэ?
-Бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж байж шийднэ. Одоогоор тодорхой шийдэл алга байна.
-Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны тосвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Төсөвт нэлээд хэмнэлт хийхээр тусгасан. Төсвийн тодотголд үлдсэн гурван сарын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтан болон УИХ-ын гишүүдийн цалингийн 30 хувийг хасч цалинг олгоно гэж хэлсэн, Мөн наймдугаар сарын 31-нээс хойш гэрээ хийгдсэн, ажил нь эхлээгүй байгаа ажлуудыг цуцлахаар болсон. Хөрөнгө оруулалт, урсгал зардал нэлээд хэмнэгдсэн байгаа. Төсөв дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамжиж хэлэлцүүлэгддэг тусгай дэгтэй.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин