Эмэгтэйчүүдийн гандболын ДАШТ арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 15-ны/2019.11.30-12.15/ хооронд Япон улсын гурван хотод зэрэг зохион байгуулагдаж, зургаан тивийн 24 баг өрсөлдсөнөөс Нидерландын эмэгтэйчүүд анх удаа дэлхийн аварга боллоо.
Алтан медалийн тоглолт Кумамото хотын Парк Домэ ордонд болж, Нидерланд улс, Испани улстай учраа таарч, 30-29 харьцаатай хожиж, түүхэндээ анх удаа аваргын цомыг хүртлээ. Харин хүрэл медалийн тоглолтонд ОХУ болон Норвеги улсуудын баг тамирчид тааран тоглож ОХУ-ын шигшээ баг 33-28 гэсэн харьцаатай ялж, дэлхийн аваргаас тав дах медалиа авав.
Тэд өмнө нь 2001, 2005, 2007, 2009 онуудад ДАШТ-нд түрүүлж байсан хүчирхэг баг юм. Энэ удаагийн ДАШТ-ний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Нидерландын шигшээ багийн Еставана Полман тодорчээ. Мөн шилдэг мэргэн буучаар Нидерландын шигшээ багийн Лойс Аббинг 71 гоолтойгоор шалгарлаа.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ