Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв | News.MN

Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Энэтхэг улсын парламентын дээд танхим исламын шашингүй хууль бус цагаачдад иргэншил олгох хуулийн төслийг баталсан нь ихээхэн маргаан дагуулаад байна. Уг хуулийн дагуу Энэтхэг улсад хууль бусаар орж ирсэн Бангладеш, Пакистан, Афганистан улсын исламын шашинт бус иргэд тус улсын харьяат болох боломжтой болж байгаа юм. Энэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл Энэтхэгийн зүүн хойд бүс нутгуудад өрнөж, иргэд шашнаар ялгаварлан гадуурхаж, иргэншил олгож буйг эрс эсэргүүцжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч уг хуулийг хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварласан шийдвэр хэмээгээд, Энэтхэгт болж буй үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Афганистан, Бангладеш болон Пакистаны исламын шашны шүтлэггүй хууль бус цагаачдад иргэншил олгохыг зөвшөөрөх хуулийн төслийн талаарх парламентын дээд танхимын санал хураалтад 125 гишүүн оролцсоноос 105 гишүүн дэмжжээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэгдэж байх үед Энэтхэгийн Трипура болон  Ассам зэрэг Бангладеш улстай хил залгаа мужуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Жагсагчид уг хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтын талаарх баримт бичиг болоод байгааг илэрхийлсэн бол тус улсын засгийн эрхийг баригч Бхаратия Жаната /BJP/ нам  шашны үзлээсээ үүдэн эх орноо орхин дүрвэж байгаа исламын шашинт бус иргэдэд боломж олгосон алхам гэж хариу мэдэгдэж байгаа юм. Трипура мужид цэрэг цагдаагийнхныг тараан байрлуулаад байгаа бол Ассам мужид жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.

Энэтхэгийн Бангладеш улстай хил залгаа мужийн иргэд энэ хуулийн төслийг ихээхэн эмзэг хүлээн авч байна. Учир нь дээрх мужуудад Бангладеш улсын исламын шүтлэггүй цагаач иргэдийн тоо эрс нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаа юм.

ТАВАН ӨДРИЙН ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР ЗУРГААН ХҮН АМЬ ҮРЭГДЭВ

Эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, жагсагчид гудамж талбайд машин автобусуудыг шатааж, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглав. Нийт таван өдрийн үймээний үеэр зургаан хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Бенгалд жагсагчид гол хурдны замыг хаажээ. Мөн тус улсын нэр хүндтэй сургуулиудын нэг Жамиа Миллиа Исламия их сургуулийн оюутнууд эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Их Британи, АНУ, Канад улсууд Энэтхэгийн зүүн хойд зүгт аялж буй иргэддээ аяллын анхааруулга өгч, Япон улсын Ерөнхий сайд тус улсад өрнөөд буй үймээн самуунаас үүдэн айлчлалаа цуцлав.

ЭНЭ БОЛ НАРЕНДРА МОДИГИЙН ХЭТ ҮНДСЭРХЭГ ҮЗЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ШИЙДВЭР

Ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт саармагжих, автомашины борлуулалт удаашрах, тариаланчдын амьдрал доройтох зэргийн аль нь ч энэ оны эхээр болсон парламентын сонгуульд Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната нам (BJP) ялах хөшүүрэг биш байж гэдгийг одоо тус улсад өрнөөд буй үйл явдлаас харж болохоор байна.

Ажиглагчид, шинжээчид ерөнхийдөө Нарендра Модиг дахин сонгогдоно гэж харж байсан ч тэр төсөөлснөөсс илүү хүчирхэгжин гарч ирсэн юм. Түүний энэ илт давуу ялалтын гол шалтгаан нь үндсэрхэг үзэл. 2014 оны сонгуультай харьцуулахад түүнд саналаа өгсөн хиндү шашинтнуудын тоо огцом өссөн байгаа юм.

СОЁЛЫН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ

BJP намын үзэл суртал соёлын үндсэрхэг үзэл дээр тулгуурладаг. Соёлын үндсэрхэг үзэл нь Хиндү үндэстнүүд, тэдний хэл соёлын өв, соёл, нутаг дэвсгэр угсаа гарлаараа бахархах үндэстний үзэл санаанаас үүдэлтэй. "Хиндутва" гэж нэрлэдэг уг үзэл суртлын хүрээнд Засгийн газраас санскрит хэлийг сургуулиудад сурталчлах, йога болон  Аюрведагаар дамжуулан дотооддоо болон гадаад улс орнуудад энэ соёлыг түгээхийг оролдож буй нь Нарендра Модигийн үндсэрхэг үзлийн бодлого баримталж байгааг илхэн харуулж байгаа юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-16 43.242.242.59

Энэтхэгийн парламент зөв шийдвэр гаргажээ. Мусалманчууд гай л болно шүү.

Avatar

1407 2019-12-16 202.126.89.11

Америкийн соёлын үндсэрхэг үзэл дэлхий даяар тархсан. Хэрэв элдэв чартуудад тэргүүлсэн дууг сонсоогүй, киног, үзээгүй, номыг уншаагүй, хувцасыг өмсөөгүй гэх мэтийг шүүмжилбэл, мэдэхгүй бол гадуурхалтанд өртдөг. Энэ талаар гаргаж тавьсан хүнийг элдвээр доромжилдог.

Avatar

зочин 2019-12-16 202.21.127.166

асуудал нь исламын гэх пакистан, бангладеш хоёр нь шашнаас үүдэлтэй тусгаар тогтнож, гандийг нь алчихаад одоо болохоор энэтхэгт ирж амьдраад байгаа юм, ийм дээрээ тулах байсан юм бол анхнаасаа энэтхэг гэх нэг үндэстэн салсан юм бэ дээ

Avatar

Зочин 2019-12-16 192.82.73.238

Исламын шашинтнууд энд тэнд багтах газаргүй болж байгаа нь өөрсдийнх нь л буруу. Асуудлыг хүчирхийллээр шийдэх гэдэг мулгуу исламчууд

Avatar

n 2019-12-16 202.179.31.37

Pakistan Chris-n shashintai heden saya humuus bdag bh.
Islamyn shashintan ehleed guilgachin baidaltai durvej irveed jaal changaraad ireheeree salan tusgraarlah uzel gargadag. Iimerhuu tohioldol Tailand, Shri Lanka ta bid ny sain medeh Yugoslova -n Kosovo bn. Kosovo -n uuguul irged ni Serbichuud bsan shu.
Egypt-d gehed 10 000 000 Christyn shashintan bdag. 10 saya shu!
Uuguul soyol, gazar nutagaa hamgaalsan Enetheg Uls-n buruu gej bhgui!!!!

Avatar

davarsan hasag 2019-12-16 202.131.251.130

manai hasguud hurtel 1940ood ond nuuj ircheed odoo hun amaa 1 say hurgeed baruun 5 aimgiig tasalj Kazakhstand negdene gedeg, uhsen huniihee huuriig ashiglaj gazar nutgaa naash teldeg, gazar nutgiin mongol nersiig hasgaar solidog, mongol hel surah durgui, surdaggui, mongol huniig dord uzdeg asuudal ih gargadag. yamar saindaa Olgiid mongol tsergiin angi hurtel bairluulahav. Jekei gej hasag HHEGt baihdaa b** zevseg zarsan asuudal n sohogdoj general tsoloo huraalgasan.

Avatar

Зочин 2019-12-16 103.57.93.211

Yu bicheed bga yum be? Zuv orchuul. Paki, Avgan, Bangla-d lalyn shashingui hun gej baidag yum uu? Baival mianga hurehgui hun l baij magad

Avatar

medej baij yria.. 2019-12-16 59.153.114.56

pakistand gehed hritos shashint 4 say hvn bii deer siniki vndesten geh sinki nar bii. bangalideshd hindus shashint bengaliud bii ch dee.afganstand ch siniko nar bii ch dee…

Avatar

zochin 2019-12-16 202.131.248.90

Энэ сайт үсчээд юум унших аргагүй болсон байна

Avatar

Зочин 2019-12-16 202.179.25.113

Нүүрээ угаадаггүй байж бас юун улстөр вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж