Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ” | News.MN

Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

Д.Батбаяр 21 га газраа гурван тэрбумаар үнэлж "заржээ”

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Энэ хэрэгт Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нарыг холбогдуулан шалгасан байдаг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Н.Болормаа, Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Гэвч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж гадны хөрөнгө оруулагчид үзжээ.

Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, "Евроази интернэшнл инвестмент групп" компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн аж. АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах явцад албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй байдаг.

Харин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандаж, прокурорын шийдвэрээр хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм байна.

Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгааг эх сурвалж мэдээлэв.

Кёкүшюүзан Д.Батбаяр нь төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд 8 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд 5 га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулж, удалгүй Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар тус тус авчээ.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, иргэн Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард Д.Батбаяр нь найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн,

Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал”, Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компаниудаа О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжиж, 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн,

“Ногоон хана” ХХК-ийн эрхээ Богд уулын Чулуутын амны 8 га газрынхаа хамт шилжүүлж, оронд нь Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авсан,

Богд уулын Ташгайн аманд авсан 21 га газраа Улсын заан Ч.Батзоригийн хамт иргэн Б.Лхагвасүрэнд нэг га-г нь 150 сая төгрөгөөр тооцон, гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэн бартераар өгсөн гэх зэрэг үйлдлүүд нь тус тус баримтаар тогтоогдоод байгааг эх сурвалж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-16 59.153.113.94

Нэрээ бодохгүй юм одоо хусаад ч арилахгүй хүсээд ч олдохгүй

Avatar

buhaa 2019-12-16 202.9.46.230

nobshnuud

Avatar

Гөлөг юм аа 2019-12-16 203.91.115.51

Энэ их газрыг .
Хэн олгоод байна аа.

Avatar

Зочин 2019-12-16 103.26.193.94

Хотын даргын Зайсанг цавчсаны дэргэд ариун үйлстэн байна!! Оюунхохролын олон хорлонт зөвшөөрлийн дэргэл харинч гэгээн үйлстэн байна!

Avatar

ЗОЧИН 2019-12-16 202.126.89.167

ЗҮГЭЭР Л БИЗНЕС БАЙНА .ХАРИН Ч ГАЗАР ҮНЭ ХҮРГЭСЭН БАЙНА.

Avatar

Zochin 2019-12-16 103.212.119.197

Uneen.Mongol ulsiin gazriig heden hun l ezemshdeg.Bid yamar ch erh baihgyui.Gadaadiin koloni baisantai ylgaa ogt baihgyui baigaa

Avatar

zochin 2019-12-16 111.98.88.1

hun chanar geh zuilgui ichih bulchirhai ni hatchihsan mungu gevel heniig ch hudaldaj hutgalj alj medeh surhii hunii sug dee

Avatar

зочин 2019-12-16 202.9.46.183

мань мэт нь энэ дархан цаазтай газраас барилга барина гээд зөвшөөрөл хүсвэл урдаас хууль цааз яриад манийгаа мэдрэл муутайг гайхаад цагдаа дуудах байх да!Зөвшөөрлийн цаана бөөн авилга хээл хахууль шууд харагдаж байна.ойлгомжтой шүү

Avatar

мгл 2019-12-16 103.26.195.168

ямар луйварчид нь богд уулын амнаас очноон га- гаар нь авч наймаалцдаг байнаа!!!!!!Хотын авилгач эргуу тушмэдууд монго байхгуй тул хураамж 5 дахин нэмлээ,замыг чинь засахгуй хохь чинь гээд л рекетлээд байсан !!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-16 202.55.191.130

hovdogiin gai gej. ene ih gazar deer yum barina ch gej yu baihav sanaataigaar avch tsaash zarah gesen uildel baina

Avatar

болор 2019-12-16 88.125.80.192

бусад улс орнуудад махан толгойтой, бөхчүүд тамирчид урлагийнханыг улс төрд оруулдаггүй нь ийм л учиртай. булчингийн чадал тархины чадал 2 өөр өөр зүйлд зориулагдсан эд гэдгийг монголчууд мэддэггүй.

Avatar

Зочин 2019-12-16 150.129.142.150

МАНАЙ ИХ СУМОЧ МААНЬ ЭНЭ ДЭЛХИЙН УУЛ, УС, ГАЗРЫГ ТЭНГЭРТ ЗАЛРАХ ДАА АВААД ЯВАХ ЮМ ГЭНЭЛЭЭ, ЭНЭ БОЛ ШУНАЛ ТАЧААЛ БИШ ШҮҮ, ТАМИНЬ ЭЭ

Avatar

зочин 2019-12-16 103.10.22.81

ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж батбаяр баясгалан хоёрын зан авир шунал нь ижил юм .хүн шуналаа хязгаарлаж амьдарвал бие сэтгэлд амар баймаар юм . түвшинжаргал гэж бөөн шунал хормойн явдалтай хүний удам болхоор муу зан нь баясгаланд дамжиж .

Avatar

Зочин 2019-12-16 73.92.12.67

"Мэхний дэлгүүр" ш дээ,наадах чинь ,мэддэггүй байсиймуу ????

Avatar

зочин 2019-12-16 192.82.74.43

яасан цадаж ханадаггүй гэр бүл вэ. Үйлийг үрээ мэддэггүй л юм байх даа

Avatar

Зочин 2019-12-16 203.91.115.51

МАН АН төрд байгаа цагт энэ луйварчдыг ард түмэн дийлэхгүй 20 онд цоо шинэ сонголт хийцгээe

Avatar

зочин 2019-12-16 59.153.112.27

2шуналын дэв нэг гэрт толгой холбосон юм байна увс ховдын шаарнуудаас дандаа хууль бус идэж уух юм гарч байдаг новшнууд юмаа

Avatar

Зочин 2019-12-16 64.119.27.49

Өгсөн албан тушаалтныг нь бас сайн шалга аа.Яасан ч амархан өгч авалцдаг юм.Жирийн хүн 0.7 ч авч чадахгүй байхад….

Avatar

Tseeky 2019-12-16 59.153.113.253

Tserendorj buyu Tseeku gedeg ene luivarchin ehnerteigee niilj irkutskiin orosuudaas 2 vagon us undaa luivardaj zugtsan jinhene luivarchin.odoo ch orosuud haij bga.

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.86

Ховдын ѳлѳн нүдтэнгүүд. Элбэгдорж-Энхболд-Бадамжунай гэсэн холбоос байгаа. Батзориг, Батбаяр, Бумбаяр нар бол тэдний хүүхэлдэйнүүд нь.

Avatar

c bayar 2019-12-16 174.194.203.221

MAX an TOLGOI doo

Avatar

Amar 2019-12-16 182.160.37.191

Ийм хөгийн юмнуудаас болж л мнголчууд бидний нэр хүнд баастай хутгалдаж ядуугаараа байсаар байна.Иймээс хатуу арга хэмжээ авч бусдад нь үлгэр болгох хэрэгтэй.

Avatar

зочин 2019-12-16 202.55.183.108

Ёстой үнэн.

Avatar

Зочин 2019-12-16 192.82.73.238

Хэт их шунал хүнийг юунд ч түлхэж мэднэ. Монголд залилангийн хэргүүд дээд шүүх дээр очоод л хэрэгсэхгүй болдог. Залилангийнхан хуулийн байгууллагыг ч зальдаж чаддаг

Avatar

ЗОЧИН 2019-12-16 202.131.233.190

М.ЭНХБОЛД, НАРАНХҮҮ НАРЫН ДАРАА ОРОХ "ГАЗРЫН НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ-2" ГЭЖ ДУУДАГДАХ ШИНЭ ЦАГИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ГАЗРЫН НАЙМААЧИД БОЛ ЭНЭ БАТБАЯР, ЭХНЭР БАЯСГАЛАН 2 ТОДОРЧ БУЙ АЖ, ЭДНУУСЫН ГАЗРЫН ХУУЛЬ БУСААР АВСАН, ӨГСӨН ХОЁУЛАНГ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАЖ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ, БАТБАЯРЫН ЛУЙВАР АРАЙ ДЭНДЛЭЭ ШҮҮ, СУМОГООР ОВОГЛОЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ ЭНЭ 2 ХАГАРТЛАА БАЯЖЛАА, ОДОО ЯЛЛАГДАЖ ШОРОНРУУГАА МАРШ БОЛНО,

Avatar

зочин 2019-12-16 66.181.186.230

Буцааж хурааж авах хэрэгтэй

Avatar

Муусайн зальны уутнууд 2019-12-16 192.82.72.214

Муусайн л*****н сумочид АМА шиг байж чадахгүй бол бусад шигээ Монголоос зайлцгаа!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-16 202.126.89.96

Ховдын гарууд шуналаараа хол тасарчээ.Адьшаа гэж малын бусдыг үзэн ядах жөтөөрхөх нь тасархай.Манжууд хядсан нь бас шалтгаантай байж.лалрууд.

Avatar

Зочин 2019-12-16 203.91.114.244

Бидний эзэд ийм хүмүүс болчихдог юм байна. Төрдөө сонгосон нөхөд маань дамжлагын төдий улс байж. Тэд хахууль аваад л бидний "шинэ эздийг" далдуурхан тодруулаад л, тэдний завгүй царайлдгийн учир нь энэ аж. МАН, АН-ынхан маань шударга ёс, сайн сайхан амьдрал энэ тэр гээд байсан нь молиго байсан нь харамсалтай, бидний заяа энэ үед ийм юм байна. Увс, Ховдынхоноос бусад нь иддэггүй гэвэл харин сайхан мэдээ байна, үнэн болов уу?Хэрэв худал бол хэндээ итгэх вэ?

Avatar

Зочин 2019-12-16 66.181.186.72

Uhain Batbaatar Kekshud ih ataarhdag negen baiye. Bas Zolboot 1a amerikt yabaad ugluu geel. reket Uhain Batbaatar, reket Zolboot haya Sumo-toi sorgoldood uzsen baidag gediima….

Avatar

PANO 2019-12-16 192.82.76.2

HOVDIIHON ER NI TSAICHIHSAN HUMUUS ENEBISH GUAI GEED BULGANIIHAN L ENE ULS ORNIIG UUDLUULJ SEHEENE SHUU

Avatar

Зочин 2019-12-16 66.181.185.231

BAIGAL ORCHNI YAMNIHNIG HAMT SHALGA IH YM GARNA DA

Avatar

Зочин 2019-12-16 119.40.98.210

АРАЙ Ч ДЭЭ, ГАЗРАА УЛС НИЙСЛЭЛ БУЦААЖ АВМААР БАЙНА, АМЖИЛТ

Avatar

Зочин 2019-12-16 66.181.180.104

За за юуэ ч сүртэй юм х***а нарын хулхидаж байвал таарна монголын улсаар нь хулхиддаг биз дээ

Avatar

Батхүүгийн сүнс 2019-12-16 103.14.37.7

Энэ балай дуулдаг хүүхэн бүр даварчээ, үхдэг Гаваагийн Батхүүгийн багаажнаас бууж ирээд машины ард шээс алдаж байснаа бодвол шүү дээ…

Avatar

Зочин 2019-12-16 192.82.73.238

Ордоны нойлд Батхүүгийн боовноос нь Баясгалан шууд базаад авсан юу юу билээ

Avatar

ЗОЧИН 2019-12-16 103.240.241.110

Ховдыхон ХОВДог шүү , УВСыхан УВАЙГҮЙ ШҮҮ ТӨРД БИЗНЕСТ ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙГ ЭЛБЭГЭЭ, САЙХАНБИЛЭГ,ДОРЛИГОО АЛТАНХУЯГ МЯНГАНБАЯР АДЬШАА ТЭРГҮҮТЭЙ МЯНГАН ХҮН БАТАЛЛАА ХАРУУЛЛАА

Avatar

Зочин 2019-12-16 202.126.88.159

ЗААН БАТЗОРИГ ГЭЖ ТОМ ЛУЙВАРЧИН ХАМТ БАЙГАА ДАА ТӨР НҮДТЭЙ БОЛ ЭНЭ 2 ШИЙТГЭГДЭХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2019-12-16 122.201.23.226

mulguu buh

Avatar

Зочин 2019-12-16 103.229.121.40

ternii gazar gej ui baisiin

Avatar

Зочин 2019-12-16 202.21.108.40

Цагдаа, АТГ нь тэгээл хамар дор нь хамаг газраа ах дүү , хадмуудынхаа нэрүүд дээр шилжүүлж зувчуулж байсныг мэдээгүй л өнгөрчихсөнүү? Энэ газрууд арай л болхи, ажлын чадваргүй юм даа. Ийм газруудыг захын залиланч элэг бариад байгаан шд.

Avatar

Зочин 2019-12-16 202.131.238.166

Яасан их шунал вээ

Avatar

Зочин 2019-12-16 124.158.107.35

нэр төр албан тушаал хээл хахуулиар хямд зээл , газар үнэгүй авч буцаагаад хэдэн тербумаар нь зарж ашиг олдог жишиг тогтсон улс тийм учир баян хоосны ялгаа туйлдаа хүрч буй.

Avatar

Болд 2019-12-16 103.111.68.3

Зүгээр сайхан мөрөөрөө бусдад гай болохгүй байгаа хэдэн төгрөгтөө тааруулаад даруухан амьдарч чаддагүй л юм байх даа. Шунал л байхдаа. Үхэхдээ авсандаа бүгдийг багтаагаад аваад явна гэж боддог юм болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж